Дарангуйлагчийг зайлуулья

Zuv.mn
2023/08/10

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг огцруулья. Бүр Монголын улс төрөөс арчиж хаяад хэзээ ч буцааж оруулж ирэхгүй байя. Нийслэлчүүдээр өр тавиулан барин БНХАУ руу 177.5 тэрбум төгрөг урсгах гэсэн харалган шийдвэрийг танилцуулсанд нь ч ингэж хэлж байгаа юм биш. Бизнесмэн хүн, ялангуяа Б.Чойжилсүрэн шиг суусан газраасаа шороо атгадаг хүн “харалган” байдаггүй. Харин “харалган” болж жүжиглэдэг, тэнэг харагдахаасаа ч ичдэггүй юм. Хэчнээн загнуулж зүхүүллээ ч хувийн үйл хэрэг нь ямар ч саадгүй урагшилж байдаг учраас тэр. Тэгэхээр тэр бол ухаалаг хүн.

Харамсалтай нь, тэр ухаан нь Монгол Улсад, Монголын ардчилалд, асуудлаа шийдвэрлүүлэхийг хүсэж хүлээсэн монголчуудад ямар ч ашиггүй юм.  

2016 онд Сангийн сайд болсныхоо дараа нийгэмд асар их хүлээлттэй байсан “хамтын тэтгэврийн хууль”-ийг “Монголчууд сүсэг бишрэлтэй ард түмэн. Талийгаачийнхаа тэтгэврийг авмааргүй байна” гэсэн хүсэлт олон ирж байна” гэдэг шалтгаанаар хүчингүй болгож байсан. Ердөө 53-60 тэрум төгрөг хэмнэхийн төлөө тэтгэврийн хөгшдийг өлөн зэлмэн амьдруулсан. Одоо ч тэжээгчээ алдсан хөгшчүүд өлөн зэмэн байдалд нүд аньсаар байгаа.  

Харин одоо “Нэг жил ч утаатай өвөлжиж тэвчихгүй нь гэсэн шүүмжлэл их байгаа учраас” гэдэг шалтгаанаар нийслэлчүүдээр 177.5 тэрбум төгрөгийн өр тавиулж, туршилтад оруулах гэж байна. 

Утаанд хордож зовж байгаа нийслэлчүүдийн зовлон дээр зовлон нэмж, Хятадаас авах нүүрсний мөнгийг төлөхийн төлөө ажилуулах хатуу сэтгэл гаргаж чадаж байна.        

Нийгэмд олон янзын санаа бодол уралдаж байдаг. Гэхдээ асуудлаа олонхиороо шийдэх нь арчиллын зарчим. Гэтэл уралдаж байгаа тэр олон янзын үзэл бодлоос өөрт аль хэрэгтэйг авч ашигласан байдлыг Б.Чойжилсүрэн давтан, давтан гаргаж байна. Ийм хүн эрх мэдэлд хүрэхээрээ шуудхан хэлэхэд, дарангуйлагч болдог.

Өнгөрсөнд Карл Маркс онолын судалгаа хийхдээ зөвхөн өөрт ашигтай баримтуудыг түүдэг байсны уршгаар олон тэрбум хүн нийгмийн туршилтад орж, зовсон. Харин энэ цаг үед Б.Чойжилсүрэнгийн өөрт ашигтай шүүмжлэл, саналуудыг түүдгийн гайгаар тэжээгчээ алдсан тэтгэврийн хөгшид өлсөж үхэж, хотоороо туршилтад орж байна. Туршаад зогсохгүй нийслэлийн иргэн бүрийг Хятад хагас коксны туршилтад орсон мөнгөө өөрөө төл гэж байна. Иргэдийн нэр барьсан ийм дарангуйлагч бидэнд хэрэггүй.    



Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.21.61
    2023/08/13

    Чойжилсүрэн нүүрсний хулгайд оролцсон новш. Гэтэл хулгайлж урагш гаргасан нүүрсээ бидний татварын мөнгөөр буцааж худалдаж авч улсыг давхар хохироох хүсэлтэй дөрвөд псда байж.

    Хариулах
  • 46.114.148.212
    2023/08/11

    Нүүрс түлдэг тэнэг арга барилаа өөрчилж болох уу? Газ , нарны , салхны , газрын гүнийн энерги гээд зөндөөн л шийдэл орчин үед гарч ирсэн. Яасан хөгждөггүй Үхэрүүд вэ?!

    Хариулах
  • 202.131.246.158
    2023/08/11

    Наад усан тэнэгтээ ямар өртэй юм бэ?

    Хариулах
    • 103.229.121.87
      2023/08/11

      Орон сууцжуулах хэрэгтэй гэдгийг мэдэхгүй байна гэхээр юу ч гэх вэ дээ. Балай нөхөр юм аа. Энэ шийдвэр нь арай ч биелэхгүй байлгүй дээ.

  • 202.126.89.143
    2023/08/10

    Zuv Zuv mahan tolgoi hereggui.

    Хариулах
    • 66.181.161.188
      2023/08/12

      Интернет орчинд соёлтой Үг хэллэг дутагдаж бна Хүмүүс ээ Махан толгой гэдэг нь урд зүгээс угшилтай Монгочуудыг доромжилж.......