СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хунт нууранд живсэн 41 настай иргэний цогцсыг гаргажээ

С.Гандэлгэр
2023/08/14

Хунт нууранд наймдугаар сарын 11-ний өдөр живсэн 41 настай иргэний цогцсыг гаргажээ. 

Булган аймгийн Сайхан сумын Угалз багийн “Хунтын рашаан” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 130 км, сумын төвөөс баруун урд зүгт 30 км/-т “Хунт” нуурын шаварт биеэ эмчлэх гэж нуур луу орсон иргэн Б живсэн тухай дуудлагыг 08.11-ний өдрийн 18:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, салбар, Булган аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид 08.13-ны өдрийн 06:00 цагаас эхлэн 13:23 цаг хүртэл иргэн Б /41 настай, эрэгтэй/-ыг “Хунт нуур”-ын усанд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж эргээс 30 метр, 2.5 метрийн гүнээс цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Онцгой байдлын ерөнхий газраас гол усанд живэх, осолдох эрсдэл их байгааг сэрэмжлүүлж буй. Тус байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг хангах, үер, ус, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд тогтмол эрчимжүүлэн ажиллаж байгаа ч энэ төрлийн осол бүртгэгдэж хүний амь эрстсээр байна. Иймд иргэн танд усанд живэхээс сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна.

ЖИВЭХЭЭС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ?

Бага насны хүүхдийг усан орчин буюу гол горхи, бассейнд хараа хяналтгүй орхихоос сэргийлэх,Түргэн урсгалтай гүнзгий голын усанд сэлэхээс зайлсхийх,Булчин шөрмөс татах үед усанд орохоос татгалзах,Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол нуурын усанд орохоос зайлсхийхийг зөвлөлөө.УСАНД ЖИВСЭН ТОХИОЛДОЛД АНХНЫ ТУСЛАМЖИЙГ ХЭРХЭН ҮЗҮҮЛЭХ ВЭ?Түргэн тусламжийн багийг дуудах,Усанд осолдогчийг орчноос хамааран усны урсгалын дээд талаас олс, бургас, мөчир шидэж аврах,Живж буй хүнийг татан гаргахдаа ар талаас нь сугадан уснаас гаргах,Усанд осолдогч ухаангүй байвал нэн тэргүүнд ходоодонд залгигдсан усыг гаргах осолдогчийн ходоод хэсгийг өөрийн өвдөг дээрээ түрүүлгээ харуулан хэвтүүлж, ар нуруун дээр урагш чиглэлтэй таван удаа хүчтэй дарж өгөх.Амьсгал зүрх судсыг дэмжих цээж шахалт болон амнаасаа амьсгал өгнө. Ингэхдээ 30 удаа цээж шахалт, аврагч өөрийн амнаас осолдогчийн ам руу хоёр удаа амьсгал өгөх юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна