Аав, ээжээсээ алс хол өсөж торниж буй хүүхдүүдийг хилийн чанадад байгаа эцэг, эхтэй нь уулзуулж, баярлуулж, тухайн улс орноор аялуулдаг “Учралын баяр -5” төсөл хэрэгжиж байна.
МУ-ын 197.0 мянган иргэн гадаад улс орнуудад ажиллаж, амьдарч байна. Үүнээс БНСУ-д 50 мянга гаруй иргэн аж төрж байна. Тэдний дийлэнх нь үр хүүхдээ орхиод, гэр бүлийнхээ төлөө алс хол аж төрж байна.
“УЧРАЛЫН БАЯР” төсөл нь 2017, 2018, 2019, 2022 онуудад амжилттай хэрэгжиж 55 хүүхдийг хамруулж, БНСУ-д зочлон, урт хугацаагаар ажиллаж, үр хүүхдээ санан бэтгэрч суугаа иргэдийг үр хүүхдүүдтэй нь уулзуулж, бие биесээ санасан сэтгэлийг тайтгаруулдаг, аз жаргал дүүрэн аяллыг үнэ төлбөргүй зохион байгуулсаар ирсэн билээ.
Төсөлд оролцогчдод тавигдах шаардлага:
• Монгол улсад оршин суугаа 8-15 насны хүүхэд,
• Эцэг /эх/ нь БНСУ-д 3 ба түүнээс дээш жил оршин сууж буй Монгол Улсын иргэн
• “Сайн уу? Ээжээ /Ааваа/” эссэ бичлэгийн уралдаанд оролцож шалгарсан байх,
Эссэ-г (uchraliinbayar5@gmail.com) цахим шууданд болон Төрийн ордны баруун хаалганы шуудангийн хайрцагт 09-р сарын 12-г дуустал хүлээн авна.
ТӨСӨЛД ХАМРАГДАХ БОЛЗЛЫГ ХАНГАСАН ХҮҮХДҮҮДИЙГ БНСУ-Д 5 ӨДӨР, 4 ШӨНИЙН ХӨТӨЛБӨРТ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ АЯЛУУЛЖ, ЭЭЖ, ААВТАЙ НЬ УУЛЗУУЛЖ “УЧРАЛЫН БАЯР” НЭВТРҮҮЛЭГТ ОРОЛЦУУЛНА.
Та бүхэнд амжилт хүсье!
Холбогдох утас: 88955888, 9910-3427
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна