АН-ын удирдлагууд гишүүдээ идэвхжүүлэхийн хажуугаар мэдлэгжүүлж байна

С.Гандэлгэр
2023/08/17

Сүүлийн хоёр удаагийн сонгуулийн ялагдал, тамганы маргаан, "тамын" гэмээр дарга нарын хэрүүлийн дундаас Ардчилсан нам өндийж эхэлжээ. Саяхныг хүртэл үнэнч гишүүд дэмжигчдийнхээ итгэлийг алдаж, "Дахин сэхэхээргүй боллоо" гэх хатуухан шүүмжлэлд өртөж байсан тэд сэрж, нийгэмд сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэхээр сэтгэл шулууджээ.  Улс даяар гишүүдээ идэвхжүүлж, бүс нутаг бүрт Эдийн засгийн форум зохион байгуулж явна. 

Өнөөгийн нийгэмд эдийн засгийн талаарх ойлголттой, мэдлэгтэй гишүүдээр улс төрийн намууд цангаж буй. Ядаж л төсвөө харчихдаг, хаанаас мөнгө олж, хаана зарцуулж байгааг нь хяначихдаг гишүүдтэй нам холын хол явна. Яг энэ шаардлагыг олж харсан өнөөгийн АН-ын удирдлагууд сүүлийн хэдэн жил унтаа байсан гишүүдээ идэвхжүүлэхийн хажуугаар мэдлэгжүүлж эхэлжээ. Тэд нийслэлээс эхэлсэн Эдийн засгийн форумаа өнгөрсөн 7 дугаар сард Хангайн бүсэд амжилттай зохион байгуулсан бол өдгөө баруун бүсийн 6 аймгийг хамарч баруун хязгаар Баян-Өлгий аймагт чуулж байна.

Тус форумд Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий, Баянхонгор аймгийн намын удирдлагууд, 500 гаруй анхан дунд шатныхан, намын дотоод итгэл үнэмшил, ялагдал, бутрал хуваагдлаас хэрхэн нягтарч нэг цөм болж сонгуульд оролцон ялалт байгуулах стратеги гэх мэт намынхаа дотоод эв нэгдлийг бэхжүүлэхэд ойлголцон нэгджээ. 

 Форумын эхэнд АН-ын дарга Л.Гантөмөр, ХЗДХ-ийн сайд асан, Х.Тэмүүжин нар илтгэл тавьсан бол үдээс хойших хэсэг, “Чөлөөт эдийн засгийн зарчмууд”, “Ногоон хөгжлийн боломжууд”мөн “Бизнесийн шинэ чиг хандлага”гэх мэт сэдвүүдээр үргэлжилсэн байна.  Сүүлийн хоёр ч удаагийн улс төрийн сонгуульд ялагдал хүлээж “амьгүй” шахам болсон АН-ынхан ийнхүү их ойлголцол, эвлэрэлд хүрснээр монголын улс төр, эдийн засаг солонгорно гэх хүлээлт иргэдийн дунд байна. 




Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 43.242.243.99
    2023/08/19

    энэ ямар юмны нам бхав дээрэмчид хулхичидын бүлэг шүү дээ

    Хариулах
  • 103.57.95.122
    2023/08/18

    Хүргэн ацаа хийж яваан. Ингээд хлг шаарнуудаас ер салахгүй юм. Сайн ах мах ч байх шиг

    Хариулах
  • 202.55.191.194
    2023/08/17

    Тэгмээрсэн дээ..танай намд алуурчин, архичин, хулгайч, хүүхэнчин, дээрэмчин, залилагч, завшигч, ялтан гээл зүсэн зүйлийн пданууд цугларсан доо...тэднийгээ зайлуул

    Хариулах