ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих эсэхийг өнөөдөр шийднэ

С.Гандэлгэр
22 цаг 26 минутын өмнө

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 49 хувь, Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК, Цемент шохой ХК-ийн хууль бусаар хувьчлан, хохирол учруулсантай холбоотойгоор Д.Эрдэнэбилэг нарын 21 оролцогч, 2 хуулийн этгээдэд хамаарах эрүүгийн хэргийг АТГ-аас хянан шалгасан. Дээрх хэргийг 2022.12.28-ны өдөр АТГ-аас прокурор руу шилжүүлсэн ч 2023 оны 2 -р сард яллагдагч Д.Эрдэнэбилэг эрүүл мэндийн зайлшгүй шалтгаанаар Сингапур улсад 14 хоног эмчлүүлэх хүсэлт гаргасан байдаг. Тус хүсэлтийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар  захирамж гаргаж, яллагдагч Д.Эрдэнэбилэгийг “14 хоногийн хугацаагаар Сингапур улсад эмчлүүлэх шаардлагатай” гэсэн хүсэлтийг хангаж, 3.000.000.000 /Гурван тэрбум/ төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээгээр өөрчлөн сольсон юм. Гэвч тус хүсэлтийг шүүхээс шийдвэрлэхдээ Засгийн газар ба түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчдөд мэдэгдэлгүйгээр шүүх хурлыг зохион байгуулан тус шийдвэрийг гаргасан талаар Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар мэдээлж байлаа. 2023 оны 4-р сард яллагдагч Д.Эрдэнэбилэг нь Монгол Улсад байхгүй байна гэсэн үндэслэлээр прокурор хэргийг мөрдөн байцаагчид буцаасан нь улсад учруулсан 2,8 их наяд төгрөгийн хохирлыг хэрхэн нөхөн төлүүлэх нь эргэлзээтэй болгосон юм. Харин Нийслэлийн прокуророос Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд яллагдагч Д.Эрдэнэбилэгийн хил давахдаа байршуулсан барьцааг улсын орлого болгож, цагдан хорих буюу хүндрүүлэх нөхцлөөр шүүхэд шилжүүлжээ. Өөрөөр хэлбэл Д.Эрдэнэбилэг нь 14 хоногийн хугацаатай эмчилгээнд явах хүсэлт гаргасан ч эргэн ирэлгүй 6 сар болсон байна. Шүүх хурал өнөөдөр буюу 2023.08.17-нд 16:00 цагт Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр болно.




Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 150.129.142.140
    19 цагийн өмнө

    Юк

    Хариулах
  • 103.68.107.106
    20 цагийн өмнө

    Эчнээгээр хорьчихноо, санаа зоволтгүй.

    Хариулах
  • 103.111.68.3
    20 цагийн өмнө

    та нар их доромжлоорой ерөнхий прокрор нэртэй Хүрэлсүхийн гар хөл, авилгатай тэмцэхгүй аргалах газрын дарга даваатогтох гэх бас нэг Хүрэлсүхийн гар хөлүүд болиорой ард түмнийг та нар эцэст нь тултал доромжилж байгаа шүү. хүрэлсүх нүүрсээ

    Хариулах
  • 66.181.176.223
    20 цагийн өмнө

    Шувуудаж авч ирээд хорих байх өө

    Хариулах
  • 64.119.19.2
    20 цагийн өмнө

    Монгол улсаас оргон зайлсан байхгүй байгаа хүний сүнс сүүдриыг хорих ууу

    Хариулах