Архитектур төлөвлөлтийн 1642 даалгаврыг хүчингүй болгоно.
Нийслэлийн хот байгуулалтын мэдээллийн санд бүртгэгдсэн барилга, байгууламж 294,852 байгаа бөгөөд 171 га талбайг эзэлж байна. Шинээр барилга, байгууламж барихаар төлөвлөж буй архитектур төлөвлөлтийн даалгаврын тоог нэмсэн тохиолдолд дээрх тоо 304,979 болох ба талбайн хэмжээ нь 441 га-д хүрэх юм. Энэ нь нэг га талбайд 460 хүн оршин сууж байгаа нягтралтай хэсэг 116 байгаа нь нэмэгдэж 142 хэсэгт хүн амын хэт нягтрал бий болсон гэсэн үг.
Тодруулбал 460 хүн/га гэдэг нь одоогийн БЗД-ын 26-р хороо буюу Дүнжингарав, Баянмонгол зэрэг хороололтой ижил барилгажилт, нягтаршил бий болно гэсэн үг. Тэгэхээр одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Хот байгуулалтын хуулийн 12-р зүйлд заасан 30% ногоон байгууламж, 70% барилгажилт гэсэн стандартыг мөрдөх боломжгүй байна гэсэн үг.
Тиймээс Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөө боловсруулагдаж байгаатай холбогдуулан шинэ концепци стандартыг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ. Энэ нь газрын 60% нь ногоон байгууламж, 40% нь барилгажилт гэсэн концепци юм. Өөрөөр хэлбэл ногоон байгууламжид тавигдах стандарт хэмжээ 2 дахин өснө.
Энэхүү шинэ концепци стандартыг Яармагт баригдсан Гарден сити хороолол гэж жишиж ойлгож болно. Үүний дагуу “Нийслэлийн иргэд, оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах тухай” Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 сарын 03-ны өдрийн А/866 тоот захирамжийг гаргаж хэрэгжүүлж эхэллээ. Энэ захирамжийн хүрээнд нийт шинээр барилга, байгууламж барихаар төлөвлөсөн 1642 архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгож, шинэ концепци стандартад нийцүүлэх ажлыг эхлүүлээд байна.
Улаанбаатар хотод үерийн онц эрсдэлтэй бүсэд амьдарч буй 2900 өрхийг нүүлгэнэ.
Суурь стандартад өөрчлөлт оруулахын зэрэгцээ одоо байгаа төлөвлөлтийн алдааг цэгцлэх ёстой. Тухайлбал Улаанбаатар хотын хэмжээнд 4 төрлийн үерийн эрсдэлтэй бүсэд 28,843 өрх амьдарч байна. Үүнд:
Эдгээр айл өрхүүдээс эхний ээлжинд онц эрсдэл бүхий нөхцөлд амьдарч буй 2900 өрхийг 29 байршилд нүүлгэнэ. Нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нүүлгэн шилжүүлэх 29 байршилд нийт 427.3 га газрыг бэлдсэн.
Мөн Улаанбаатар хотын үерийн эрсдэлийн цаашид хэрэгжүүлэх менежментийн 4 стратегийг гаргасан бөгөөд тус ажлын хүрээнд Үерийн эрсдлээс урьдчилан сэргийлэх, тооцоолох чадавхийг нэмэгдүүлэх, үерээс хамгаалах байгууламжийн сүлжээг дахин тооцоолох, нэмэгдүүлэх, хүн амын аюулгүй байдлын анхааруулах тогтолцоог сайжруулах, хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөө хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлүүлэх зэрэг ажлууд хийгдэнэ.
Улаанбаатар хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөний дагуу шинээр нийт 345 км үерийн далан, суваг барих шаардлагатай байгаа бөгөөд тус арга хэмжээнд нийт 4,9 их наяд төгрөг шаардлагатай байгаа юм.
Үерийн онцгой хамгаалалтын бүсийг чөлөөлж, улсын тусгай хамгаалалтанд авна.
Үерийн онцгой хамгаалалтын бүсэд буй S outlet, Aqua garden зэрэг барилга, байгууламжуудыг Газрын тухай хуулийн дагуу буулгаж, чөлөөлсөн газрын улсын тусгай хамгаалалтанд авах Нийслэлийн Засаг даргын захирамж гарч байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.190.90
Tehiin zogsooliin seseer ovogtoi suhee hogiin hulgaich hontsiin shees hontsiin huuhed
Хариулах103.212.117.100
Сургамж болно. Нураах хэрэгтэй. Барьчихсанг нурааж чадах уу? гэж сагаж байгаа хүмүүст хариулт болог, нураах хэрэгтэй.
Хариулах43.242.243.99
хулгайчидын төр чадах уу мөнгө авилга аваад эсвэл дээрэмдээд дараа нь ашиглах гэж бгаа энэ төрд бүү итгэ
Хариулах88.116.92.142
Буулгаж хүчирхүү наадуул чинь зэвсэгт бослого гаргана...
Хариулах202.126.89.117
Bid nar bugdiin buteene bid nar bugdiig nuraana
Хариулах124.158.69.163
с.оутлет авилга хороолол шунхлай эднийг батүүл гуай зөвшөөрөл өгцөн байналээ. хохирлыг батүүлийн баг хүлээж төл
Хариулах202.70.37.160
Тэнэгтээд бай.
49.97.20.237
buulgahiig haray Mongol uls yaj ajilhiig odoo l bid hardag thag yum bich u helsen ee amalsana aa hiij chadahna uu
Хариулах203.91.115.45
Буулгаж харагдаач. Батүүл нарны замын тойрог дахь 16 давхар барилгыг буулгана гэж бүлтрээд бараагүй
Хариулах124.158.69.163
хүүхэд нь 500 саяыг аваад таг болцоншд
203.91.115.245
Za bolio Darhan zaazat gazruudad barisan buh barilguud chini ch bas iluu huli zorchsoon !!!
Хариулах