Ирэх сарын 7, 8-нд ОХУ-ын Якутск хотноо болох ЗХУ, ОХУ, Якутын гавьяат дасгалжуулагч Дмитрий Петрович Коркины 95 насны ойд зориулсан чөлөөт бөхийн тэмцээний өмнө Монгол, Якутын шигшээ баг халз барилдахаар болжээ. Халз барилдаан ирэх сарын 3-нд Д.Коркины төрсөн нутаг болох Чурапчад болох юм байна.
Якутын шигшээ баг
- Дэлхий, Европын АШТ-ий медальт Петр Копылов (57 кг);
- ОХУ-ын АШТ-ий медальт - Дархан Игнатьев (57 кг), Александр Авелов (61 кг);
- Алс Дорнодын АШТ-ий аварга - Артем Слепцов;
- Поддубный мэргэжлийн лигийн мөнгөн медальт, Ярыгиний тэмцээний хүрэл медальт, Байгаль нээлттэй тэмцээний аварга Константин Капрынов (70 кг);
- ОХУ-ын аварга Станислав Свинобоев;
- Алс Дорнодын аварга, ОХУ-ын оюутны АШТ-ий медальт Никита Софронов (92 кг).
Монголын шигшээ баг
-Залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, Иван Ярыгиний тэмцээний хүрэл медальт Н.Насанбуян (57 кг);
- Монголын УАШТ-ий медальт Г.Болор-Эрдэнэ (57 кг);
- Азийн АШТ-ий хүрэл медальт П.Дашцэрэн (61 кг);
- Монголын залуучуудын АШТ-ий медальт Б.Зэнэмэдэр (61 кг);
- УАШТ-ий хүрэл медальт Төмөрчөдөр .Өглөөжаргал (70 кг);
- Батсүх Батбаяр (74 кг), Дагвадорж Оргилох (92 кг).
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.90.74
Ylna bizde
Хариулах