Лу.Гантөмөрийн 16 "цэрэг"

Zuv.mn
2023/08/29

Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо өчигдөр С.Баярцогтыг тэргүүн дэд даргаар, нэр бүхий 15 хүнийг дэд даргаар томилсон билээ. Тэдгээр дарга нарын гүйцэтгэх чиг үүрэг олон нийтийн анхаарлын төвд буй. 

Тэгвэл Ардчилсан намын “Үндсэн дүрэм”-ийн 5.18.1-д дэд даргын хэрэгжүүлэх чиг үүргийг “Дэд дарга нь намын даргын хариуцуулсан чиг үүргийг хэрэгжүүлж ажиллана”, “Намын даргын эзгүй тохиолдолд ҮД, бусад журамд өөрөөр заагаагүй бол намын Даргын тушаалаар эсвэл намын дэд даргын аль нэг нь насны эрэмбээр намын Даргыг түр орлоно” хэмээн заажээ.

Тодруулбал, Ардчилсан намын 16 дэд дарга нар намын дарга Лу.Гантөмөрийн удирдлаган дор, түүний өгсөн чиглэлээр ажиллах юм байна.  



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 43.242.243.189
    2023/08/29

    Офшоорчин баярцогт АН д байх юм бол 2024 онд АН сонгуульд гарч чадахгүй ард түмэн дэмжихгүй гэдгээ илэрхийлсээр байгаа

    Хариулах