Т.Аюурсайхан Б.Ганхуяг нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал өнөөдөр болно

Х.Есү
2023/08/30

Нүүрсний гэх тодотголтой эрүүгийн хэргийн шүүх хурал өнөөдөр болно. 

Нийслэлийн Прокурорын газраас “Нүүрсний” гэх тодотголтой эрүүгийн хэрэгт холбогдуулан 11 хүнд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн. 

Тэгвэл, тус 142 хавтас эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авсан бөгөөд тус хэргийн Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг яллагдагчдын өмгөөлөгч нарын хүсэлтээр өнөөдөр 14.00 цагт товлолоо.

Тэгвэл дээрх 11 хүний дунд Т.Аюурсайхан байгаа бөгөөд түүнийг нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй. Мөн үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмээн шалгаж, яллах дүгнэлт үйлдээд буй юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна