БАРИМТ: С.Бямбацогт, Ш.Баярсайхан нарын "ЯВЦУУ" эрх ашиг сар бүр татвар төлөгчдийн 77 саяыг "САЛХИНД ХИЙСГЭНЭ"

С.Гандэлгэр
2023/09/04

Улс олон толгойтой, бодлого нь тогтворгүй байгаагийн гайг ААН-үүд, бизнес эрхлэгчид үүрсээр байна. Хамгийн сүүлийн жишээ бол ЗТХЯ-наас Авто вокзалыг Драгон төвөөс нүүлгэж “Номин агуулах худалдаа” руу нүүлгэх шийдвэр гаргасан явдал.

 Тус шийдвэрийн дагуу өнгөрсөн сард тус вокзалыг албан ёсоор төрийн эзэмшлийн талбайгаас нь нүүлгэж, түрээсийн сэндвичэн байгууламж руу нүүлгэсэн. 

Ингэхдээ "түгжрэлийг бууруулах" гэх сүржин лоозонгоор далдлан нүүлгэсэн ч бодит байдал дээр өмнөх "Драгон төв"-өөс ердөө 1.2 км-ийн цаахна аваачсан байдаг. 

Автовокзал нүүлгээд түгжрэлийг улам нэмэгдүүлэв...

Ингээд харвал түгжрэлийг бууруулах зорилгоор автовокзалыг нүүлгэж байгаа гэх ч 1.2 км-ийн зайд аваачсан нь анхаарал татна. Ингээд зогсохгүй автомашин нэвтрүүлэх чадамжийн хувьд "Драгон төв"-ийн урд зам хоёр талдаа гурван урсгалтай бол одоо байгаа "Номин агуулах худалдааны урд зам хоёр талдаа хоёр урсгалтай учраас хэдийнэ түгжрэл үүсч эхэлжээ.

Учир нь Номин агуулах худалдааны урд зам угаас түгжрэлтэй, нэмээд дэд бүтцийг нь ч шийдэлгүйгээр нүүлгэсэн нь хотын баруун бүсийн түгжрэлийг улам нэмэгдүүлэх шалтгаан болоод буй юм.

Өөрөөр хэлбэл Драгон автовокзалыг Номин агуулах худалдаа руу нүүлгэснээр Толгойт, Орбит, Нарангийн гол, Сонсголон, Найрамдалын хэсгийн түгжрэлийг нэмэгдүүлж, тэнд амьдардаг иргэд хохирох аюулд ороод байна. 

Сайд С.Бямбацогт багын найз Ш.Баярсайхандаа сар бүр 77 сая төгрөгийг түрээс авч өгдөг

Тэднийг нэг нутаг, бүр багын найзууд гэдгийг уншигч та бүхэн хангалттай уншиж, сонссон байх. Тухайлбал, С.Бямбацогт ЗТХ-ийн сайдаар томилогдсон цагаасаа Ш.Баярсайханд ашигтай гэж хэлж болохуйц шийдвэрүүдийг гаргаж эхэлсэн байдаг. 

Тодруулбал тэрбээр сайд болоод төд удалгүй Авто тээврийн үндэсний төвийг төрийн өмчийн объектоос  "Номингийн эзэмшлийн объект руу нүүлгэсэн. 

Үүний дараа Драгон төвд байрлах төрийн өмчийн объектоос автовокзалыг мөн л Номингийн эзэмшлийн газар руу нүүлгэсэн байдаг. Үүнийг тохиолдол гэж харах боломжгүй юм.

Дээрх объектуудыг хэдэн төгрөгөөр түрээсэлж байгаа баримтыг одоо уншигч та бүхэнд хүргэе. 

Авто тээврийн үндэсний төвийн түрээсд 567 сая төгрөг төлнө

Номингийн Ш.Баярсайханы хувьцаа эзэмшдэг Ариг банк ХХК-ийн 1577.32 м.кв талбайг түрээсэлж байгаа.

Ингэхдээ нэг давхарт 391 м.кв

Хоёр давхарт 640.4 м.кв

Гурван давхарт 545.92 м.кв нийт 1577.321 м.кв талбайг түрээсэлж буй. Мөн 50 машины ил зогсоол, хоёр машины дулаан зогсоолыг үйл ажиллагаа явуулахад нь зориулан түрээсэлж байгаа аж. Сарын түрээсийн өртөг нь 47.3 сая төгрөг. Товчхондоо, жилд татвар төлөгчдийн 567 сая төгрөгийг зөвхөн түрээсэнд төлөхөөр болж байгаа энэ юм...


Орон нутгийн автовокзал болгосон Номин агуулах худалдаа сэндвичэн байгууламжийн түрээсэнд 360 сая төгрөг төлнө

Маргаан дагуулаад буй Номин агуулах худалдааны сэндвичэн барилгын хувьд 1200 м.кв талбай, гадна талын 3000 м.кв зогсоолыг Автовокзалын зориулалтаар түрээсэлж буй. Тухайн зогсоол, сэндвичэн барилгын түрээсэнд сар бүр 30 сая төгрөг төлж байгаа бөгөөд жилээр тооцож үзвэл 360 сая төгрөг юм.

Дээрх хоёр объектыг түрээсэлснээр сар бүр 77 сая, жилд 924 сая төгрөгийг түрээсийн төлбөрт өгнө гэсэн тооцоо гарна. Нэмээд тухайн талбайг тохижуулах, засварлах зардал ч бодогдоно.

Тус үйлдэл нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчиж байгааг энд сануулах нь зүйтэй. Учир нь Төрийн хэмэлтийн тухай хуулийн зорилт нь төрийн бүх шатны байгууллагын үйл ажиллагаанд санхүүгийн сахилга бат мөрдүүлж, үрэлгэн байдлыг хязгаарлах, хяналт тавих юм. Тус хуулийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь төр, түүний бүх шатны байгууллага, нийтийн алба, тэдгээрийн үйл ажиллагаанд санхүүгийн сахилга батыг мөрдүүлж, ил тод байдлыг хангах, үр ашгийг нэмэгдүүлэх, үрэлгэн байдлыг хязгаарлах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасан байдаг. Тиймээс дээрх заалтыг зөрчсөн гэж үзэх боломжтой юм. 

Тэгвэл татвар төлөгчдийн мөнгөөр худалдаж авсан,  төрийн өмчийн объектууд нь байсаар байхад хүчээр шахуу түрээсийн объект руу нүүлгэж байгаагийн цаана том эрх ашиг, их мөнгө яригдаж байна уу гэсэн хардлага дагуулж байгааг энд онцлоё.

Нэгэнт нүүлгэсэн учраас хэрэгцээ шаардлагагүй болсон төрийн эзэмшлийн объектуудыг худалдах санаатай байж ч болох юм.  

Хувийн хэвшлээ хохироогоод зорчигч тээврийн салбарыг "БАЗАХ ТӨЛӨВЛӨГӨӨ" С.Бямбацогт, Ш.Баярсайхан нарт бий юу

Улсын төсвийн тэрбум орчим төгрөгийг нэг компанид түрээс нэрээр өгч байгаа нь харамсалтай. Гэвч эрх баригч намын томоохон улс төрч, сайд болон Үндэсний томоохон компанийн удирдлагын хоршил тэрбум төгрөгөөр тогтож, автовокзалыг нүүлгэхээр болсон гэдэгт итгэх аргагүй.

Тэгвэл автовокзал нүүлгэх шийдвэрээс болж олон ААН, хувь хүн хүнд байдалд ороод байна. Тодруулбал орон нутгийн тээврийн 50 гаруй зорчигч тээврийн компани, 900 гаруй бизнес эрхлэгчид эдийн засгийн хүнд нөхцөлд дөнгөн данган өдөр хоногийг өнгөрөөж байна. Харин эрхэм сайдын дээрх шийдвэр олон арван ААН-үүдийг дампууруулж, зорчигч тээврийн салбараа сүйрүүлж ч магадгүй болоод байна. 

Магадгүй С.Бямбацогт, Ш.Баярсайхан нар хувийн хэвшлүүдээ өвдөг сөхрүүлээд, зорчигч тээврийн салбарыг "базах" сонирхолтой байхыг ч үгүйсгэхгүй.  




Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.116.49
    2023/09/05

    hezeenii hogiin hulgaichuud

    Хариулах
  • 203.91.115.243
    2023/09/05

    ATUToviig bur UB hotoos gargachihaa !!!

    Хариулах
  • 202.72.240.53
    2023/09/05

    хуучин авто вокзалын 0 гэж гэр хороололын 0 оос бохир заваан юм байсан

    Хариулах
  • 103.212.116.153
    2023/09/05

    ДРАГОНЫГ нүүлгэх ёстой байсан. Нүүсэн нь зөв. 5 шарын гол түгжрэл ДРАГОНООС болж байсанг бүгд мэднэ. Асуудал гарч л таарна. Асуудлаа шийдээд явахад болно. ОДОО хуучин ДРАГОНЫГ бүү ярь.

    Хариулах
  • 202.70.44.46
    2023/09/05

    Татвар төлөгчдийн мөнгийг тарааж өгөх юм аа, Төр, Засгийн хяналт шалгалт байна уу

    Хариулах
  • 202.21.104.2
    2023/09/05

    нохойн хороо шиг юмнаас нүүсэн нь болсон байна лээ

    Хариулах
  • 66.181.188.228
    2023/09/05

    Нүүлгээд сайхан болсон байна лээ шд

    Хариулах
  • 66.181.183.89
    2023/09/04

    ногоон бямбацогт номингийн буу ны нохой. үүнийг заылужлаач

    Хариулах
  • 66.181.161.32
    2023/09/04

    Луйварчид

    Хариулах