Хичээлийн шинэ жил эхлээд ердөө хэдхэн хонож буй ч боловсролын салбарын байгаа царай багш сурагчид, эцэг эхчүүдийг бухимдуулж байна.
Хичээл нь эхлээгүй сургуулиуд, стандарт хангаагүй байрнаас болж олон мянган хүүхдүүд үндсэн эрх нь зөрчигдөж хохирч байгааг бид сүүлийн гурван өдөр тасралтгүй харж, сонсож байна.
Мөн сургуулиудын даац хэрээс хэтэрснээс үүдэж хүүхдүүдийн эрүүл мэндэд ч хохирол учрах ноцтой байдал үүсээд байгаа нь нууц биш. Ийм л дампуу, амин хувиа бодсон нөхөд энэ салбарыг удирдах нэрээр улам унагаж байгааг эрх баригч нам, Засгийн газар анхааралдаа авах, хариуцлага тооцох шаардлага нэгэнт бий болжээ.
Багш нарынхаа цалинг ч мэддэггүй салбарын сайд нар уналтанд орсон боловсролын салбарыг одоо бүр улан дороо дэвсэлж байгааг ард түмэн үүнээс илүү яаж тэсэж, тэвчих ёстой вэ.
Салбарынх нь ажил салан задгай, яг л жолоочгүй машин шиг болчихоод байна. Салбарын боловсон хүчний гол найдлага болоод байсан Боловсролын ерөнхий хууль УИХ-ын анхны хэлэлцүүлгээрээ төрөл арилжиж, Үйлдвэрчний эвлэлийн холбоодын эсэргүүцэлтэй тулгарсан.
Сайдынх нь ам ажил зөрдөг, хэрэгцээгүй зүйлд баахан зардал гаргадаг гээд хэл ам таталдаг ч засардаггүй. Багш нарын үнэлгээний шалгалтын даалгавар нь дэндүү хүнд. Тийм атал өнөөдөр багш нар өндөр цалин авдаг хэмээж сууна. Үүнийг багш нар эгдүүцэж, шүүмжилж байгаа нь хэн бүхэнд илхэн байна.Дэд сайд нь байгаа байхгүй нь мэдэгдэхгүй, юу хийдэг нь тодорхойгүй Г.Ганбаяр гэх нөхөр бий. Иймэрхүү намын “цүнхчдийг шагнаж” сайдын албан тушаал өгдөгөө одоо болих хэрэгтэй.
Манай Парламент, Засгийн газрын гишүүд “Бид хариуцлагагүй, худалч ард түмний төлөөлөл гэж алдаагаа хаацайлдаг бол бидний зэрэг зиндаанд нь хүрч очихыг зориод, хүсэж мөрөөдөөд, төлөвлөөд байгаа тэр хөгжингүй улсуудад төрийн албан хаагчид нь өөрсдийгөө “Ард түмнээ сахилга хариуцлага, ёс зүй, хүнлэг чанарт уриалах амьд жишээ, үлгэр дууриалал” гэж хатуу ойлгосон байдаг.
Ард түмний дунд ч “Ийм байх ёстой” гэсэн ойлголт бат суусан учир буруу үлгэр дуурайлал үзүүлсэн, алдаа гаргасан улстөрч нөлөөлийг нь гүнээ ухамсарлаж, уучлалт хүсээд огцордог.
Албан тушаал өндөрсөх тусам алдаа томорч, хүлээх хариуцлага чангарна гэдгийг л бүгд хатуу ойлгох учиртай. Давуу эрхээ ашиглах, олон нийтэд худал ярих битгий хэл ажилдаа хариуцлагагүй хандах гэх мэт нийгэмд үлгэрлэвэл хорлонтой алдаа гаргасан л бол тэрийгээ мэдрээд улстөрч нь өөрөө огцрох өргөдлөө өгдөг тийм нэг ёс зүйн торгон мэдрэмжийг төрд суулгахыг л бид хүсээд байгаа шүү дээ.
Л.Энх-Амгалан сайдын ганцхан хоногийн дотор мэдэгдсэн, өөрөө нэмж гаргасан алдаанууд өнгөц харахад хүн болгоны хийчихдэг, манай хэмжүүрээр бол уучлал гуйгаад цайрчихдаг жижиг алдаа мэт боловч үнэндээ маш том алдаанууд юм. Үүнд ажил эхлүүлсэн юм, асуудлыг нь анх гаргаж тавьсан юм, хөөрхий гэж өөхшүүлэх, эвийлэх шаардлага огт байхгүй.
Ажлаа хийж чадахгүй байна аа гэдгийг чинь ард олноороо хэлж байна. Үүнээс том шалтгаан гэж байх уу. Л.Энх-Амгалан, Г.Ганбаяр нар аа, чаддагт нь зай тавиад ажлаа өг...
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
203.91.115.243
Ganbayar geed neg dulii tolgoilson yu ch hiideggui gar b naa ! Saiddaa nemer boldoggui yumaa gehed duusaagui surguuliudaa ochij zewerleh heregtei sh dee !
Хариулах103.57.93.135
Сүүлийн үед цүнх баригчдын шагнал гэх албан тушаалд чадваргүй, зай бөглөсөн юмнуудыг авчирч тавьдаг болж... Улсын ажлыг цалгардуулахаа боль.Хаана тэр алсыг харагч нар....
Хариулах139.5.216.241
БАГШ НАРЫН МЭДЛЭГ , ХАМГИЙН ГОЛ НЬ ЗААХ АРГА НОЛЬ. ИЙМ ХӨГИЙН БАЙЖ БАС ӨНДӨР ЦАЛИН АВАХ БОЛЖ БАЙНА УУ ЕР НЬ БАГШ БАЙЖ БОЛОХГҮЙ ХҮМҮҮС БАГШИЛЖ БАЙГАА ШҮҮ. ЮУН ТЭР ҮНЭЛГЭЭГ ДАВАХ. ҮНЭР НЬ БАЙХГҮЙ. БАГШ БАЙХ ТӨРӨЛХИЙН ӨГӨГДӨЛГҮЙ ДЭЭ. МАЛАА Л ХАРИУЛАХГҮЙ ҮХСЭНЭЭ ХИЙЖ ХОТ ГАЗАР ИРЖ ХҮҮХДҮҮДИЙГ ХОХИРООДОГ БАЙНАВЭ
Хариулах66.181.161.209
POP нүүрсчин тв хөтлөгч бөх балай юмнууд МУ бүх салбарыг самарч байна.Сарангэрэл Батэрдэнэ Чойжилсүрэн Хүрэлбаатар Болорчулуун Номин гээд хөвөрнө
Хариулах66.181.180.204
энэ мэргээлиин бус хачин хоосон толгой цүнх өаригч долоогёч мэдлэггүй боловсролгүй ичих нүүргүй дэд зүүгээд хэдэх жил болж цалин идээд суудаг мэдрэл юмыг зайлуулаач
Хариулах202.170.73.198
Ичдэггүй ширнүүд Зайлаасай
Хариулах