Х.Нямбаатар: Ирэх 10, 11-р саруудад "НҮҮРСНИЙ СОНСГОЛ" зохион байгуулахаар төлөвлөж байна

С.Гандэлгэр
2023/09/06

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Нүүрсний түр хороог ахлаж байгаа. Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Нүүрсний хулгай"-н нээлттэй сонсголын талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Бид өнгөрсөн долоо хоногт хуралдаад хянан шалгагч, шинжээчид болон мэргэшсэн судлаачдыг томилох судалгаа дууссан. Мөн хууль эрх зүйн талаар мэргэшсэн шинжээчдийн нэрс болон хянан шалгагчдын нэрс гарч ирсэн. Маргааш ирц бүрдвэл түр хороог хуралдуулж, шинжээч томилох асуудал хэлэлцэнэ. Гишүүд УИХ-ын чуулганы бус цагт аялал жуулчлалын болон бусад ажлын хэсгүүд ажиллаад томилолттой байна. Ирц бүрдэхгүй бол ирэх долоо хоногт түр хороог хуралдуулж, хянан шалгагч, шинжээч нараа томилно. УИХ-аас батлагдсан хяналт шалгалт явуулах хүрээ хязгаарын дотор шинжээч нар нотлох баримт цуглуулах, шинжлэн судлах ажлууд руу орно. Бидний төлөвлөж байгаагаар 10, 11 дүгээр сард "нүүрсний сонсгол"-ыг явуулахаар төлөвлөж байна. Хүрээ хязгаарын хувьд УИХ-ын батлагдсан хүрээ хязгаарын дотор явагдана" гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна