Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийг Л.Гантөмөр биш С.Баярцогт АХАЛНА

С.Гандэлгэр
2023/09/07

Ардчилсан намын дарга, дэд дарга нар ҮБХ-ны хурлын шийдвэр, томилгооны талаар Төрийн ордонд мэдээлэл хийв.

Энэ үеэр АН-ын дарга Л.Гантөмөр АН-ын УЗ буюу Улс төрийн зөвлөлийг С.Баярцогт ахлахаар болсон гэдгийг хэлсэн юм. 

Тэрбээр "АН-ын Тэргүүн дэд дарга С.Баярцогт сонгуулийн компанит ажлыг удирдах чиглэлд ажиллана. Мөн Улстөрийн зөвлөлийн хурлыг даргалж, явуулна. Намын дүрмээр Улстөрийн зөвлөлийг намын дарга удирдаж, даргална  гэж заасан байдаг. Гэхдээ дэг журмаа батлахдаа Улстөрийн зөвлөлийн хурлыг тэргүүн дэд дарга удирдана гэж намын даргын зүгээс санал оруулж байгаа." гэлээ.

Харин энэ талаар Тэргүүн дэд дарга С.Баярцогт: "Улс төрийн зөвлөл нь 50 орчим гишүүнтэй бодлогын байгууллага болж байна. Улс төрийн зөвлөлийг намын дарга удирдана гэдэг дүрэм байгаа. Харин намын дарга намайг энэ ажлыг ахалж авч яв гэсэн." хэмээн байр сууриа илэрхийллээ. 

Ингэснээр Ардчилсан намын Удирдах зөвлөл буюу УТЗ-ийг Тэргүүн дэд дарга С.Баярцогт ахлан удирдахаар болжээ. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.237
    2023/09/08

    neg mur namiin dargaa ch hamt ugchih du,balatsan nam yuma

    Хариулах
  • 202.55.191.194
    2023/09/07

    ХАХАХА ТАНАЙ НЭГ АРХИЧИН ГИШҮҮН БИ ТОЛГОЙЛНО ГЭЭД СОЛИОРООД ЯВЖ БАЙНА ДАА

    Хариулах