​Флоридагийн нэгэн эр гаражнаасаа амьд матар олжээ


Өчигдөр Америкийн хэвлэлийг нэгэн мэдээ шуугиулсан байна. Тодруулбал Флорида мужид амьдардаг нэгэн эр гаражнаасаа амьд матар олжээ. Матар нас биед гүйцээгүй байсан аж. 

Залуу гольфийн цохиур авах гэж гаражруугаа орсон бөгөөд матрыг чихмэл тоглоом байна хэмээн андуурчээ. Залууг матар луу ойртох үед матар байгалийн реакцаараа өөрийгөө хамгаалах гэж залуу руу дайрсан бөгөөд азаар залуу ямар нэгэн гэмтэл бэртэл аваагүй байна. 

Байгал хамгаалах газраас матрыг яаж гараж руу орсныг тодруулж байгаа бөгөөд амьтдын хүрээлэнгийнх биш зэрлэг байгалд өсч торнисон амьтан гэж дүгнэн Флоридагийн өтгөн ой дах нууранд аваачжээ. 
 

Э.Сугар


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна