Монгол ардын нам Ардчилсан намыг чуулганы хуралдааныг тасалдуулж, бойкот хийж байна гэж үзэж буй. Ардчилсан намаас хууль зөрчсөн төсвийг хэлэлцэхгүй хэмээн гурав хоногийн завсарлага авсан юм.
Уг асуудалтай холбогдуулан бид УИХ-ын гишүүн Б.Баярбаатараас тодрууллаа.
Тэрбээр, "Манай намаас тодорхой шаардлага дэвшүүлсэн. Л.Энх-Амгалан сайд манай хэдэн гишүүдийг гүтгэсэндээ уучлалт гуйтал чуулгандаа суухгүй. Нотлогдоогүй зүйлээр гүтгэлэг тараасан тиймээс уучлалт гуйх ёстой.
Эрдэм нова гээд сургуулийн асуудал нэлээн яригдаж байх шиг байна. Үүнийг цааш нь судалж үзэх ёстой юм билээ. Би бүлгийн хуралдаа бол орно. Үүсээд байгаа асуудлыг дотооддоо ярьж шийдвэрлэх ёстой. Хэвлэлийн хурал хийж байгаад А.Ариунзаяа болон О.Саранчулуун хоёр гишүүнийг нотлогдоогүй зүйдээр гүтгэсэн.
-Таны нэр Хууль зүйн сайдад яригдаж байсан?
Ард түмний төлөөлөл болж бид энд орж ирсэн. Тэднийг төлөөлж үг хэлэх ёстой. Надад Засагт орж ажиллах сонирхол байхгүй. Гэхдээ Засгийн газар унахаас эсрэг байр суурьтай байгаа. Тогтвортой ажиллаж, бодлогоо хэрэгжүүлэх ёстой. Г.Тэмүүлэн гишүүнийг би дэмжиж байгаа. Түүнийг хууль зүйн сайдыг нэр төртэй хийнэ гэж бодож байна. Тэр их шударга, зарчимч хүн" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна