Ардчилсан намын бүлэг хуралдаж, хуралдаанаас гаргасан шийдвэрээ танилцууллаа.
Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл: "Өнгөрсөн хоногуудад МАН, Засгийн зүгээс тодорхой асуудлууд дээр сошиалд АН-ыг гүтгэсэн, мушгин гуйвуулсан зүйл ихээр тарааж байна. МАН 68 суудалтай. Хамтран засаглаж байгаа намуудтайгаа нийлээд 80 суудалтай. Ийм байхад тэднээс хариуцлага нэхэх ёстой.
Тэд ирцээ дангаараа бүрдүүлэх бүрэн боломжтой шүү дээ. МАН өөрсдийнхөө алдааг цөөнх буюу бидэн рүү нялзааж байна. АН Засгийн газрыг огцруулах гэж байна гэдэг мэдээллийг зориудаар тарааж байна. Огцруулах эсэх нь тэдний эрх. Цөөнх болохгүй зүйлийг шүүмжлээд явах үүрэгтэй.
Ерөнхий сайдад итгэл үзүүлэх асуудлыг бид оруулж ирэхийг шаардсан. Ерөнхий сайдтай нь холбоотой олон асуудал яригдаж байна. Бид юу ч хийхгүй чимээгүй суугаад байх юм уу. Үүнийг зөв зүйтэй гээд хүлээн зөвшөөрөөд суух юм уу. Олон нийтийг хууран мэхэлсэн төсөв оруулаад ирчихсэн. Нэг талд нь цалин тэтгэвэр нэмсэн нэртэй, нөгөө талд нь үнийн өсөлтөөр идчих бодлого оруулж ирчихээд ард түмэндээ хайртай гэж пиардаад яваад байж болохгүй. Ард иргэдийн орлого бодитоор нэмэгдэх ёстой. Ийм л байр суурийг АН илэрхийлж байгаа.
Асуудлыг мушгин гуйвуулсан асуудал итгэхгүй байхыг хүсье.
УИХ-ын гишүүн Ө.Шижир: "Төрийн өмчит компаниудын сүүлийн 10 жилийн худалдан авалт, үйл ажиллагаа, зардал, төсөвтэй холбоотой хянан шалгах түр хороо байгуулах санаачилгыг бүлэг дэмжсэн. 2016-2026 оны хооронд нээлттэй мэдээллийн сан пээр байгаа бүх мэдээллүүдийг татаж аваад үзэхэд давхардсан тоогоор 127,194 тендер зарлагдсан байна. 133,1 их наяд төгрөгийн худалдан авах үйл ажиллагаа зарлагдсан. Ардын намынхан 10 хувиа авдаг гэж ярьдаг. Үүний 10 хувийг тооцохоор 13,1 их наяд төгрөг авлигад явсан байна. Үйл ажиллагааных нь зардлыг тооцоод үзэх юм бол үүнээс 2,5 дахин өндөр буюу 250 орчим их наяд төгрөг байна.
Үүнд ийм их мөнгө эргэлдэж байгаа учраас төрийн өмчийн компаниуд дээр дандаа өөрийнхөө хүмүүсийг тавьдаг. Тиймээс нээлттэй ил тод байлгах ёстой. Зөвхөн нэг компанид ажилдаа ирдэггүй, 3.5 сая төгрөгийн цалин авдаг 24 хүн байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна