Сирийн засгийн газар зэвсэгт бүлэглэлтэй ширүүн тулалдав



21-нд Дамаск хотын зүүн хойд дүүргийн Жобар бүсэд Сирийн засгийн газрын арми, засгийн газрын эсрэг зэвсэгт бүлэглэлтэй ширүүн тулалдаан хийжээ. Сирийн армийнофицер: Засгийн газрын арми үйл ажиллагаагаа ахиулж, улам өргөн цар хүрээтэй довтолгоо хийж болзошгүй талаар мэдээллэжээ.

Дамаск хотын дүүргийг ракет, миномётоор довтолсны улмаас 4 хүн шархаджээ. Энэ нь 5-р сарын эхээр "бүсийн мөргөлдөөнийг багасгах" хэлэлцээр хүчин төгөлдөр болсноос хойш Дамаск хотын дүүрэг анх удаа ноцтой довтолгоонд өртөж байгаа нь энэ юм.

Үүнтэй холбогдуулж, 21-нд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш мэдэгдэл гаргаж, Сирид цэргийн үйл ажиллагаа явуулж буй олон талууд эгэл ард, тэдний эд хөрөнгө, ялангуяа дайны байдал хурцадсан Ар Рака хот зэрэг бүс нутгийг бүх хүчээрээ хамгаалахыг уриалжээ.

Х.Нэргүй


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна