51 настай нагац ахдаа хуруунуудаа тасдуулсан охин хагалгаанд орж байна


51 настай эрэгтэй Ч-гэх этгээд нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ долоо настай нагац дүүгийнхээ дөрвөн хурууг хэрцгийгээр тасалсан балмад хэрэг өнгөрөгч 5 сарын 14 өдөр гарсан юм. ГССҮТ-д хоёр гарынх нь дөрвөн хуруу нэг хоёрдугаар үеэрээ тайрагдсан, халуун усанд гуя нь түлэгдсэн байдалтай хүргэгдэн иржээ. Баруун гарын нэг, хоёрдугаар хурууг залгах мэс заслыг яаралтай хийсэн бөгөөд гурван хуруу нь сэргэх магадлал 80-90 хувьтай гэжээ.Нэг хуруу нь нөхөн сэргэх боломжгүй гэмтэл үүссэн юм. Тэр цагаас хойш хоёр сар өнгөрсөн ч охин энэ хугацаанд хоёр удаа хуруу залгуулах мэс засалд оржээ. Хоёрдахь хагалгаандаа ороод удаагүй байгаа юм. Өмнө залгуулсан эрхий хуруу идээлж үрэвссэн учраас эргүүлэн авчээ.Хагалгааны явцад охин сэтгэл зүйн хямрал болоод биеийн байдал нөлөөлсөн учраас өвчиндөө шаналсан охин өвчин намдаах эм тариа хэрэглэж өдөр хоногийг өнгөрүүлж байна. Гэтэл охиныг эмнэлэгт хүргэгдсэн эхний сар гэмт этгээдийн ар гэрээс охины эмчилгээний зардалд 4 орчим сая төгрөгийг зарцуулсан гэгч 2 дахь сараас эхлэн огт туслалцаа үзүүлээгүй гэдгийг хэлж байгаа юм.Я охины хуруу залгуулах 3 дахь удаагийн хагалгаа ирэх 8 дугаар сард болох төлөвлөгөөтэй байгаа юм. Хурууг залгах мэс засал хийлгэсэн ч яваандаа хуруунууд нь нэг нэгээрээ авагдсан гэдгийг түүний ээж хэлж байгаа юм.

Энэхүү аймшигт хэргийг хийсэн этгээдийн хэрэг одоог хүртэл прокурорын байгууллагад шалгагдаж байгаа бөгөөд хэрэг гарсан өдрөөс эхлэн уг этгээдийг цагдан хорих 461 ангид саатуулан хорьсон юм. 2 сар болсны үр дүнд хэргийг цагдаагийн байгуулага шалгаж дуусаад шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүх хурлын тов гарчээ. Тодруулбал ирэх сарын 01-нд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд иргэнийг шүүхээр боллоо.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна