О.Номинчимэг: Бусдад сүрхий шаардлага тавьдаг хүн өөртөө ганц удаа шаардлага тавиад БАЛГАС болсон барилга аа цэгцэлмээр байна!

С.Гандэлгэр
2024/04/23

НЗД-ын орлогч О.Номинчимэг Хангай зочид буудлын барилгын талаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "1982 онд баригдсан Хангай зочид буудлын барилга балгас болоод 30 гаруй жил болж байна. Хотын төв цэгт, хамгийн үнэ цэнтэй байршилд байдаг балгасыг нураах, дахин төлөвлөх цаг болсон гэж бодож байна. Доод 1 давхрыг нь Б.Жаргалсайхан, Номингийн Т.Баярсайхан нарын хамтарсан компани эзэмшиж түрээсэлдэг. Балгас болсон хэсэг нь үл хөдлөхөөр бүртгүүлсэн мөртлөө улсад ямар ч татвар төлдөггүй.

Дахин төлөвлөх талаар хөндөхөөр эзэмшигч нь "Та нарт ямар хамаатай юм" гээд хөдөлдөггүй. Хот дүрэмтэй, барилга нь өнгө үзэмжтэй байх хэрэгтэй. Зарчмын асуудал ярихаар загнаад өнгөрдөг үе ард хоцорсон.

Бусдад сүрхий шаардлага тавьдаг хүн өөртөө ганц удаа шаардлага тавиад балгас болсон барилгаа цэгцэлмээр байна." гэжээ.



Сэтгэгдэл (10)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 93.229.93.25
    2024/04/26

    Huurhii jasrai guaig harvuulsan bhaa

    Хариулах
  • 66.181.188.66
    Өчигдөр

    Жагсах таны үе солигдож шинэ үе хотын удирдлагад ирж байна, тэдэнд бүү саад хийгээржй

    Хариулах
  • 139.5.216.87
    Өчигдөр

    цэгцлэх хэрэгтэй

    Хариулах
  • 103.168.34.43
    Өчигдөр

    odoo sergehgui bizdee, nuraaj shinechilvel yah bol ? am buraach Jagaa guai yu gej burahaa bodoj l bgaa , uuniigee shiidchihvel harin gishuun bolchih ym bish uu! tsaashilaad barilagiin yamnii said ch magadguidee !

    Хариулах
  • 124.158.125.46
    2024/04/23

    энэ бас л улс төрийн эмзэг сэдэв: буян компани засгийн газараар баталгаа гаргуулаад японы марубени компаниаас үлэмж зээл гусахдаа энэ байрыг байрцааны зээлд тависан болтой юм тэр үеийн сайд муу жасрай дөө, оюу толгой ч үгүй байлаа

    Хариулах
  • 59.153.113.100
    2024/04/23

    ene awgai tm svrhii yum bol awilga horoolliig nuraachih tgk itgii.ingej hellee gd jargalsaihnii barilgiig umuurch bgan bish medeej hereg vzemjgvi barilga iim bairshild bh ni buruu.dandaa namiuhaa daalgawraar ajillah yum tsirkee neg awii gej dugaraad 2 awargat tongoruulaach

    Хариулах
  • 202.179.26.170
    2024/04/23

    түүх болсон сайхан барилга сэргээж монголчуудынхаа нүд сэтгэлийг баясгаа ч чадвартай л хүмүүс

    Хариулах
  • 103.212.117.177
    2024/04/23

    ЗӨВ. БАЛГАСЫГ нураах ёстой.

    Хариулах
  • 202.9.46.242
    2024/04/23

    Хотын төвд ий юм байгаад байж болохгүй.

    Хариулах
  • 66.181.186.138
    2024/04/23

    ёстой үнэн шүү

    Хариулах