ПРОГНОЗ: МАН дотроо хагаралдаж, АН-д МоАХ хүчтэй байгаа ч овгоос шалтгаалах улс төр-III тойрог

С.Гандэлгэр
2024/04/25

Мэдээллийн Зөв.мн сайт УИХ-ын сонгуулийн бүсчилсэн 13 тойрогт зонхилох хоёр нам АН, МАН-аас нэр дэвшигчдийг танилцуулах урьдчилсан мэдээллийг уншигчдадаа цувралаар хүргэж байгаа билээ.

                             УИХ-ЫН ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙН III ТОЙРОГ БУЮУ БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ

2024 оны УИХ-ын сонгуулиар 21 аймгийг долоон тойрог 54 мандаттай, нийслэлийг зургаан тойрог 24 мандаттай байхаар сонгуулийн томсгосон тойргийг УИХ-аар баталсан. Нэгэнт бүсчилсэн хөгжил ярьж, бүсчилсэн тойргоор сонгууль явах болсон учраас баруун бүсэд Баян-Өлгийг оруулах ёстой байсан ч үндэстний цөөнхтэй холбоотой асуудал учраас Баян-Өлгийчүүдийн талд шийдсэн. 

Өөрөөр хэлбэл бусад тойргуудад нэг иргэн 5-10 хүний нэр дугуйлах бол Баян-Өлгий аймгийн иргэд 3 хүний нэр дугуйлах юм. 

Баян-Өлгий аймгийн хувьд маш онцлогтой. Овог, аймаг, ураг садан, хүйс зэрэг хүчин зүйлээс шалтгаалан сонголтоо хийдэг.

Хүйс: Баян-Өлгий аймаг эмэгтэй УИХ-ын гишүүнтэй болох нь битгий хэл эмэгтэй хүн нэр дэвшүүлэх нь ч хол байна гэж яригддаг. 2008, 2012, 2016 оны УИХ-ын сонгуульд нэг ч эмэгтэй хүн дэвшиж байгаагүй бол 2020 оны УИХ-ын сонгуульд нэг л хүн дэвшиж байжээ. Бүр иргэдийн хуралд ч эмэгтэй төлөөлөгч маш бага хувь эзэлдэг. Баян-Өлгий аймгийн 90 гаруй багаас 2-3 нь л эмэгтэй багийн даргатай байх жишээтэй. 

Овог, Аймаг: Монголд байгаа Казах түмнийг дотор нь гурав хуваагддаг. Найман, Керейд /Хэрэйд/, Абах гэсэн казакуудаас бүрдэж, дотроо овгоороо хуваагддаг. Аль овгийнх гэдэг нь сонгуулийн саналд үлэмж нөлөө үзүүлдэг. 

МАН-аас нэр дэвшихээр яригдаж байгаа нэр дэвшигчид гурвуулаа өөр өөр овгийнх буюу Баян-Өлгий аймгийн Казах түмний гурван үндсэн аймгийг төлөөлж буй. 

МАН

Олон удаа сонгогдсон туршлагатай Х.Баделхан гишүүн энэ удаад тойргийн сонгуулиа өнжих нь ээ. Гэхдээ МАН-ын жагсаалтад орох тохироо хийсэн гэх. АН, МАН аль, аль нь Үндэстний цөөнхийн төлөөллийг жагсаалтад оруулахаа амлаад байгаа. Тэр утгаараа туршлагатай Х.Баделхан гишүүнийг жагсаалтад оруулж нэг сумаар хоёр туулай буудах гэж буй. Мөн сүүлд Баян-Өлгий аймгийнхаа радиогоор би дахиж дэвшихгүй хэмээн зарласан нь ч үүнийг батлах биз. 

Т.Аубакир С.Зулпхар Н.Жангабыл нар УИХ-д нэр дэвшихээр яригдаж байгаа. Эртнээс Т.Аубакыр С.Зулпхар Н.Жангабыл нар УИХ-д нэр дэвшихдээ бэлдэж тойргоороо хамт тойрсон гэгддэг. Бараг л өөрчлөлт орохгүй бололтой. 

Т.Аубакирын хувьд УИХ-ын гишүүнээр ажиллаад үзчихсэн. Элдэв хэрэг төвөгт орооцолдоогүй, хийгүй гишүүний бүрэн эрхээ дуусгаж байгаа. УИХ-аас баталсан Биржийн тухай хууль болон хүнс, хөдөө аж ахуйн салбарт илүү анхаарч ажилласан. 

Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар эртнээс л УИХ-д нэр дэвших зорилготой байв. Удирдлагын академийн захирал байснаар нь улс төрийн хүрээнд мэдэх биз. 2020 оноос эхлэн ХНХЯ-даа өнөөдрийг хүртэл дэд сайдаар ажиллаж байна. Сайд нь солигдсон ч дэд сайд солигдоогүй гэсэн үг.

Гурав дахь кандитатаар Н.Жангабыл нэрлэгдэж байна. Баян-Өлгий аймгийн "Рысжан" шатахуун түгээх сүлжээний эзэн гэж болно. Ах нь аймгийн ИТХ-ын дарга. Мөн МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалангаас батлах авсан, түүгээр дамжуулж намд орсон гэдэг утгаараа УИХ-д нэр дэвших тохироотой байж болох талтай. 

Ямартай ч дээрх гурван улс төрч ирэх сонгуулиар хүч сорих нь бараг л тодорхой. 

Д.Бауыржан, А.Гылымхан, Г.Солтан нарын нэг яригдаж байгаа ч бүтэлтэй болоод мандатаа авах эсэх нь эргэлзээтэй. Ялангуяа Д.Бауыржаны хувьд согтуугаар жолоо барьсан, согтуурсан үедээ эмэгтэй хүнийг зодсон хэрэгт холбогдсон зэрэг асуудал нь түүнд хасах оноо өгөх нь ойлгомжтой. Мэдээж төв МАН-аас ч хэрэгт холбогдсон хүнд мандат өгөхгүй л болов уу.

Ардчилсан нам

Үеийн үед Баян-Өлгий аймаг "Улаан" байсан. Харин 2020 онд Б.Бейсэн Баян-Өлгий аймагт салхи оруулж, УИХ-д сонгогдсон. Тэрбээр энэ удаагийн сонгуульд ч гэсэн хүч сорих нь тодорхой. Түүний ард "Нэг Монгол" гэх сүүлийн үед АН-д хүчээ авсаар буй том фракц байгаа. 

Баян-Өлгий аймагт АН гэхээсээ илүү МоАХ хүчтэй байгаа. Тэр ч утгаараа Ш.Жандос УИХ-д нэр дэвших магадлалтай. Түүний хувьд Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөхөөр ажиллаж байсан. Тэгэхээр МоАХ-оос Ш.Жандосыг зүтгүүлж байгаа. 

Харин гурав дахь кандитатаар Д.Муратын нэр яригдаж байгаа ч гишүүн байхдаа "боов"-ны хэрэгт холбогдсон учраас намын нэр хүндээ бодсон ч тэр нэр дэвшүүлэхгүй биз. Гурав дахь хүнийг Ардчилсан намын дарга, Ардчилсан нам гэхээсээ илүү Х.Баттулга шийдэх чигтэй гэж болно. 

Ямартай ч 2020 оны сонгуулиар МАН Баян-Өлгий аймаг ялалт байгуулсан ч засаг дарга нар нь удаа дараа хэрэгт холбогдон огцорч, дотроо хагаралдсан. Магадгүй энэ ан цав АН-д боломж болж, ялалтад хөтлөхийг үгүйсгэхгүй. Гэхдээ дээр дурдсан шиг овог, аймгийн хатуу ёстой Казах түмний сонголтод Кирей, Найман, Абах казахын аль овгийн хэн нэр дэвших нь хамгийн чухал. Тэгэхээр нэг намаас нэг овгийн хүн нэр дэвших нь санал хуваах цаашлаад бусад зонхилох овгийн нэр дэвшигчид сонгогдоход нөлөөлж болзошгүй юм.



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.104.98
    2024/04/26

    бүгдээрэнг нь зайлуул дан монгол хүн гарах ёстой

    Хариулах
  • 103.168.34.43
    2024/04/25

    odoo Serik zaan devshuul ner devshuul lav gartsaagui shuu ! harin Murat bol garahguiee , bas tsagdaagiin egch duu 2 hurandaa devshih ym bol gartsaagui shuu !

    Хариулах
  • 122.201.31.30
    2024/04/25

    Казакуудаа эрхэмсэг найзуудаа боожгой Муратыг гаргаяаа тэр бол жинхэнэ мужык боовныхоо зургийг эмэгтэй хүн рүү илгээсэн цоглог хасаг шүү баригдаж алингаа алдсан нь Мурат болохоос биш бусад нь адилхан шүү Муратын боов босохоороо 38,5 см гэдэг нь үнэн үү? нэг үзчих юмсан салтаа чийгтлээ

    Хариулах
  • 103.68.107.106
    2024/04/25

    шинэ гээд байгаа үндсэн тогтолцоондоо нийцээгүй, ингээд зарчмаа эхнээс нь алдаад байж болж байгаа юмуу, 1 мандат л байхал болноштээ,

    Хариулах