"The Hu" хамтлаг "Чингис хаан" одонгийн эзэн болно

2019 оны 11 сарын 18

Өнөөдөр  Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд "Чингис хаан" одонг авах эзнийг албан ёсоор зарлалаа. Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд Их эзэн Чингис хааны мэндэлсэн буюу Монгол бахархлын өдөр тохиодог. Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай билээ.

Тэгвэл энэ жил "Тhe Hu" хамтлагт олгохоор болсон байна. Өмнөх жилүүдэд "Чингис хаан" одонг хувь хүнийг онцлон олгодог байсан бол энэ жил журамд өөрчлөлт оруулан байгууллагад олгодог байхаар болжээ. 

 

Т.Очир

Сэтгэгдэл (1)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2019 оны 11 сарын 18
202.21.117.178
irgen

L.Tudev, Jantsanhorov hariin negend egeh baisan yum Zaluucnuud arai ert baina daa