Энэ жил Victoria's Secret загварын шоу болохгүй

2019 оны 11 сарын 22

Victoria's Secret-ийн толгой компани болох L Brands (Л Брэндс) сая пүрэв гаригт энэ жилийн загварын шоу нэвтрүүлэгээ хийхгүй гэдгээ мэдэгдлээ. Уг шийдвэр нь сүүлийн жилүүдэд болсон үйл явдалууд болон рейтинг нь буурч байгаатай холбоотой юм. "Victoria's Secret-ийн маркетингийг өөрчлөх нь чухал гэж бид үзэж байна. Бид брэндийн байр суурийг хэрхэн яаж хөгжүүлэх, үйлчлүүлэгчдэд хамгийн сайн мэдээллээр хангах талаар бодож байна." гэж Л Брэндс Санхүүгийн албаны дарга Стюарт Бургдоерфер шинжээч нартай уулзах үеэрээ мэдэгдсэн байна.

Анхны Victoria's Secret загварын шоу 1995 онд цацагдаж байсан бол анх байгуулагдсанаасаа хойш өнгөрсөн жил тус шоуны хамгийн доод үзүүлэлттэй шоу болжээ.

Энэ шоу нь сүүлийн жилүүдэд махлаг хүмүүст зориулсан бүтээгдэхүүн гаргадаггүй, загварын шоундаа трансжендер моделиуд оруулдаггүй зэрэг олон олон маргаан олны дунд үүсгэж байгаа бөгөөд тэдний сүүлийн улирлын борлуулалт буурсан талаар өнгөрсөн Лхагва гарагт нийтэлжээ. Хэрэглэгчдээ ихэвчлэн Target, Kohl's, American Eagle болон шинэхэн дотуур хувцасны бизнес эрхлэгчдэд алдсаар байна.

С.Баяр

Эх сурвалж: CNN Business

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.