Монгол улс МиГ-29 загварын хоёр сөнөөгч онгоцтой боллоо

2019 оны 11 сарын 26

Монгол Улс, ОХУ Засгийн газар хоорондын цэрэг, техникийн хамтын ажиллагааны хүрээнд нийлүүлж буй сургууль, байлдааны МиГ29 УБ сөнөөгч онгоцыг өнөөдөр хүлээн авах ёслол боллоо. Онгоц хүлээн авах ёслолд ОХУ болон Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабын төлөөллүүд оролцож онгоцыг Иргэний Нисэхийн Ерөнхий Газарт хүлээлгэж өгөх юм.

Монгол Улсын нисэх хүчинд хүлээн авсан МиГ-29 загварын энэхүү сөнөөгч онгоц нь 2,400 км/цаг хурдтайгаар 1,430 км зайг туулах чадвартай бөгөөд зэвсэглэлдээ 30 мм пулемёттой, дөрвөн тонн жинтэй төрөл бүрийн бөмбөг, пуужин тээвэрлэх боломжтой ажээ. Байлдааны сөнөөгч онгоцтой болсноор агаарын орон зай, агаарын хилээ хамгаалах, манай улсын дээгүүр дамжин өнгөрч буй онгоцнуудад агаарын сахилга бат сахиулах, шаардлагатай бол устгах, албадан буулт хийлгэх юм байна.



Арга хэмжээнд ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга хошууч генерал Р.Сүхбат, ОХУ-ын Агаар сансрын хүчний ерөнхий командлагч, хошууч генерал П.З.Сагирович, Зэвсэгт хүчний агаарын цэргийн командлагч, Бригадын генерал О.Энхбаяр, ОХУ-ын Батлан хамгаалах яамны Олон улсын цэргийн хамтын ажиллагааны ерөнхий газрын бүлгийн дарга, нэгдүгээр зэргийн ахмад Н.А.Алексеевич тэргүүтэй хоёр улсын батлан хамгаалах салбарын төлөөлөгчид болон ахмад дайчид оролцов.
 

 

 

 

Сэтгэгдэл (3)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2019 оны 12 сарын 01
64.119.22.235
Zochin

Eronhiilogchiin zasagtai bol putin shuud durguitslaa mongold ilerhiilne

2019 оны 11 сарын 28
103.9.90.130
иргэн

Байлдааны онгоцыг Иргэний нисэхийн газар хүлээж авах гэж байх уу ? Сэтгүүлч нар минь юм бичихдээ анхааралтай бай

2019 оны 11 сарын 28
103.9.90.130
иргэн

Байлдааны онгоцыг Иргэний нисэхийн газар хүлээж авах гэж байх уу ? Сэтгүүлч нар минь юм бичихдээ анхааралтай бай