Монгол Улс 2024, 2025 оныг Монголд зочлох жил болгон зарлаж, гаднаас авах жуулчдын хэмжээг өсгөх зорилготой гадагш чиглэсэн ажлуудыг зохион байгуулж байгаа билээ. Тэгвэл эдгээр ажлуудын нэг болох “GoMongolia” төслийн Япон дахь арга хэмжээ болж, 15,000 гаруй хүн үзэж сонирхжээ.
Монгол Улс өнгөрсөн жил 600,000 гаруй жуулчин хүлээж авсан бөгөөд ойрын үед нэг саяд хүргэх зорилт тавьсан. “GoMongolia” нь энэ зорилтын хүрээнд хэрэгжиж байгаа бөгөөд манай аялал жуулчлалын салбарын зорилтот зах зээл болох БНХАУ, ОХУ, БНСУ, Японд зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.46.217
Монголд ирээд хэрэггүй дээ. Харамсах болно.
Хариулах