Улаанбаатарт 20 градус дулаан байна

Zuv.mn
2024/05/05

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч хуурайшилт нэмэгдэж байгаа тул, гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2024 оны тавдугаар сарын 05-ны 08.00 цагаас 20.00 цаг хүртэл цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +15...+20 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +23...+28 градус, бусад нутгаар +18...+23 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. +18...+20 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. +16...+18 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +16...+18 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатарт: 13 градус дулаан, харьцангуй чийг 24 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2024 оны тавдугаар сарын 06-наас 2024 оны тавдугаар сарын 10-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

6-нд говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр, 7-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 8-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 6-нд Алтайн уулархаг нутгаар, 7-нд нутгийн зарим газраар, 8-нд говь, тал хээрийн нутгаар, 9-нд нутгийн хойд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +10...+15 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 0...+5 градус, өдөртөө +15...+20 градус, говийн бүс нутгаар шөнөдөө +11...+16 градус, өдөртөө +27...+32 градус, бусад нутгаар шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +21...+26 градус дулаан байна. 7-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 8-9-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна