БНХАУ-ын мужууд ээлж дараалан крипто уурхайг хязгаарлаж, хааж байна

Zuv.mn
2024/05/05

БНХАУ-ын Чинхай мужийн аж үйлдвэр, мэдээллийн технологийн газраас өөрийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан крипто уурхайнуудыг бүгдийг нь хаах шийдвэр гаргаснаа олон нийтэд зарлажээ. Ингэснээр крипто олборлолтыг хязгаарласан ӨМӨЗО, Шинжаан Уйгурын өөртөө засах мужийн араас замнав.

ӨМӨЗО өнгөрсөн дөрөвдүгээр сард крипто уурхайнуудын эрчим хүчний хэрэглээнд хязгаарлалт тогтоосон бол Сычуань муж мөн ижил арга хэмжээ авахаа зарлаад байгаа юм.  

Криптовалютын гол олборлогчдын нэг БНХАУ ийнхүү сөрөг шийдвэрүүдийг гаргаж байгаа ч биткойн болон бусад голлох валютын ханш 36.8 мянган ам.доллар орчимд тогтвортой байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна