Говь-Алтай аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

С.Гандэлгэр
2024/05/10

   Говь-Алтай аймаг, Алтай сум. Урт багийн “Гишүүнтэй” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 360 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 47 км-т, 46°10'48.0"N 96°48'36.0"E/ тавдугаар сарын 09-ний өдрийн 15:20 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

 Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Алтай сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй тухай мэдээлсэн.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна