Цагдаагийн байгууллагад 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 15 цаг 12 минутад “Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Өлзийт хороолол явах замд зам тээврийн ослын улмаас хүн хавчуулагдсан байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн алба хаагчид зам тээврийн осол гарсан хэргийн газарт очиход Тоёота кровн, Хюндэй Бонго (яаралтай тусламжийн 103 машин), 2 том оврын авто машин зэрэг нийт 4 тээврийн хэрэгсэл мөргөлдсөн байсан бөгөөд уг ослын улмаас яаралтай тусламжийн автомашины жолооч хавчуулагдаж, эмч гэмтжээ.
Урьдчилсан байдлаар Тоёота кровн маркийн тээврийн хэрэгслийн жолооч дүрэм зөрчиж эсрэг урсгал сөрсний улмаас зам тээврийн осол гарсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна