Эх орноо төлөөлж 6 дахь олимпдоо оролцох Б.Сэр-Од гэж ХЭН бэ

Zuv.mn
2024/05/10

Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од "Парис-2024" олимпын эрхээ авлаа. Б.Сэр-Одын Афин, Бээжин, Лондон, Рио, Токио гээд таван олимпод дараалан хурд хүч сорьсон бол энэ удаа Парис-2024 зургаа дахь олимптоо оролцоно.

Бат-Очирын Сэр-Од 1981 оны аравдугаар сарын 7-нд Говь-Алтай аймагт төрсөн. Тэрбээр 1997 оноос хойш хөнгөн атлетикаар хичээллэж эхэлжээ. “Хүч” спорт хорооны тамирчин, цагдаагийн офицер. Анхны дасгалжуулагч нь Дамбын Гомбосүрэн бөгөөд түүний эхнэр Одонсүрэнгийн Оюунтуяа ойрын зайн гүйлтийн тамирчин, түүний дасгалжуулагчаар ажилладаг.

2008 онд Хонконгд зохион байгуулагдсан марафон гүйлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож мөнгөн медаль авч байв.

2010 оны Япон, Их Британи Улсад зохион байгуулагдсан марафонд тэргүүлж Берлинд Улсад 10 дугаар байранд орж байжээ.

2011 онд Япон Улсад зохион байгуулагдсан марафонд тэргүүн байр, Лондон марафонд есдүгээр байр эзэлжээ.
Б.Сэр-Од Монгол Улсын Хөнгөн атлетикийн спортын марафон гүйлтийн дээд амжилтыг 11 удаа шинэчлэн тогтоосон

Түүний хувьд оролцсон тэмцээн бүртээ тогтмол амжилттай оролцсоор ирсэн бөгөөд тэсвэр тэвчээр, тууштай байдлыг залуу үеийнхэндээ үлгэрлэсээр яваа тамирчин юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна