Бразилийн үер: Амиа алдагсдын тоо 100-гаас давж, 155,000 хүн орон гэргүй болов

Zuv.mn
2024/05/09

Бразилийн өмнөд хэсэгт орших Риу Гранде мужид болсон үерийн улмаас амиа алдагсдын тоо 100-гаас давжээ. Орон гэргүй болсон иргэдийн тоо 155,000-д хүрсэн байна.

Түүнээс гадна 128 хүн сураггүй алга болсонд тооцогдож байгаа тул амиа алдагсдын хэмжээ нэмэгдэхмагадлал өндөр гэх мэдээллийг албаны эх сурвалжууд өгч байгаа аж.

1.3 сая оршин суугчтай Порту Алегри хотын хажуугаар урсдаг Гуйаба гол эргээ халин үерлэснээс хотын төв хэсэг тэр чигээрээ усанд автжээ.

Ерөнхийлөгч Луис Инасио да Сильва гамшгийн улмаас учирсан хохирлыг тооцоолох боломжгүй байгааг дурьдаад, хохирсон иргэдэд холбооны сангаас стусламж үзүүлэхээ амалжээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.56
    2024/05/09

    Амазоны ширэнгэн ойгоо устгасны хор уршиг хохино.

    Хариулах