Иргэд байгалийн баялгаас орж ирэх орлогын 34 хувиа бодитоор хүртэж эхэллээ

Zuv.mn
2024/05/09

Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан баялгийн өгөөжийг хуваарилах суурь зарчим жинхэнэ утгаараа хэрэгжиж, иргэд байгалийн баялгаас орж ирэх орлогын 34 хувиа ийнхүү бодитоор хүртэж эхэллээ.

 Өнгөрсөн долоо хоногийн \2024.05.01\ Засгийн газрын хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, тэр дундаа Хуримтлалын сангийн талаар тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийн дагуу Үндэсний баялгийн сангийн тухай хуульд заасан орлого төвлөрүүлэгч этгээд буюу “Эрдэнэс Монгол” ХХК-аас нийт 500 орчим тэрбум төгрөгийг Хуримтлалын сангийн Монголбанкин дахь дансанд төвлөрүүлж,уг эх үүсвэрийг орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт оруулж, хуульд заасны дагуу холбогдох гэрээ байгуулж ажиллахаар тогтсон.

Энэхүү “Хуримтлалын сангийн мөнгөн хөрөнгийг удирдах, арвижуулах гэрээ”-г өнөөдөр \2024.05.09 \ Монголбанктай байгууллаа.




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.42
    2024/05/09

    Ард түмний өмчийг ХУЛГАЙЛААД хувийн өмчийн баян безисмен тэр гэрээ БОЛЬ. Ард түмэн уурхайгаа хулгайлагдсан хөрөнгөө АВЧИХААР шалдан шүү

    Хариулах
  • 66.181.161.101
    2024/05/09

    Их л доромжилж тохуурхах юм даа үхсэн ацны чинь 34 хувь одоо сонгуулиар энэ тэнэг үлгэрээрээ шоу хийхнээ май шүү МАН сонгуулиар унахнээ АН гараад бүүр самрана даа хохь чинь үхэрнүүдээ

    Хариулах