Ерөнхий сайд ОХУ-д айчлахаар эх орноосоо мордлоо

2019 оны 12 сарын 03

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведевийн урилгаар арванхоёрдугаар сарын 3-6-ны өдрүүдэд ОХУ-д айлчлахаар өнөөдөр /2019.12.03/ өглөө эх орноосоо мордлоо.

Энэ удаагийн айлчлал Монгол Улсын Ерөнхий сайдын 2009 оноос хийж буй анхны айлчлал болж байна. Айлчлалын үеэр яригдах чухал асуудлын нэг нь хий дамжуулах хоолойг Монголын нутгаар дайруулах явдал хэмээн мэдээлж байсан билээ. Манай хоёр орон стратегийн түншлэлийн хүрээнд хамтран ажилладаг. Тиймээс  айлчлалын үеэр  хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг Иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар санал солилцох юм.

Мөн арванхоёрдугаар сарын 04-нд өдөр Москва хотноо болох ”Монгол-Орос. Евразийн эдийн засгийн холбооны нэгдсэн зах зээлд бизнес эрхлэх нь” сэдэвт бизнес форумд оролцох юм. Энэ үеэр  “Монголд үйлдвэрлэв” бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн мөн болно.

Айлчлалын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхаж, ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведевтэй албан ёсны хэлэлцээ хийнэ

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.