У.Хүрэлсүх: Шударга бус зүйлтэй эвлэрэхгүй, допинг хэрэглэсэн бөхтэй хариуцлага тооц!


Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны шөвгийн 16 бөхөөс сэргээшийн шинжилгээ авч, хоёр бөхөөс сэргээш илэрсэн тухай мэдээлэл цацагдаад байгаа юм. 

Шөвгийн 16 бөхөөс өнөөдрийн байдлаар 13 бөх шинжилгээний хариугаа авсан, ямар нэгэн асуудал байхгүй гэдгээ мэдэгдсэн.

Харин Улсын начин Д.Цэрэнтогтох Улсын начин Ж.Ням-Эрдэнэ Улсын аварга Э.Оюунболд нар хариу авсан эсэхээ мэдэгдээгүй байна. 

Үүнээс улбаалаад бөх сонирхогчид эдгээр гурван бөхчүүдийн хоёр нь сэргээш хэрэглэсэн байж болзошгүй гэх таамгийг дэвшүүлээд байгаа юм. 

Тэгвэл бөхчүүд сэргээш хэрэглэсэн гэх асуудалд Ерөнхий сайд У.Хүрэлсүх байр сууриа илэрхийлжээ.  

Тодруулбал, Баяр наадам зохион байгуулах хорооны гишүүд допингийн шинжилгээний хариу ирсэн талаар Ерөнхий сайдад уламжлах үеэр тэрбээр, “Шударга үнэний төлөө явж байгаа хүний хувьд шударга бус зүйлтэй эвлэрэхгүй. Спорт шударга байх ёстой. Бөхчүүдээс допинг илэрсэн бол зохих журмын дагуу хариуцлага тооцоод яв” хэмээн ярьсан талаар хэвлэлд мэдээлсэн байна. 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна