С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарыг ирэх сард шүүнэ


Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан С.Баярцогт болон “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар авсан гэгдэж буй “сахал” хочит Д.Эрдэнэбилэг нарт холбоотой хэргийг ирэх есдүгээр сард шүүхээр болсон талаар эх сурвалж мэдээллээ.

С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгон, авилга авсан байж болзошгүй хэмээн шалгаж буй. Тус хэрэгт холбоотой мөрдөн шалгах ажиллагаа дуусах шатандаа орсон бөгөөд ийнхүү удахгүй шүүхээр шийдвэрлүүлэх нь.

Мөн Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг нарын хүмүүст холбоотой Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн хэргийн мөрдөн байцаалт дуусаж, шүүхэд шилжжээ.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна