Нийтийн тээврээр сард 10 удаа зорчсоноор азтан болох боломжтой

2020 оны 02 сарын 11

Нийтийн тээврийн үйлчилгээнд цахим төлбөрийн систем нэвтэрсэн ойн хүрээнд нийтийн тээврийн зорчигчдоос азтан шалгаруулах урамшуулалт хөтөлбөрийг сар бүр зохион байгуулахаар болсон.

Тэгвэл азтанг шалгаруулахдаа автобусны картны ард 12 оронтой тооны арын дугаараас нь эхэлж азтанг тодруулах аж. Жишээлбэл, картын дугаарын арын дөрвөн орон таарсан тохиолдолд сарын турш нийтийн тээврээр үнэгүй үйлчлүүлэх эрхтэй болох юм. Сүүлийн таван орон таарвал 500 мянган төгрөг, зургаан орон таарвал 2 сая төгрөгийн шагналтай аж.

Иргэд смарт картаараа нийтийн тээврээр сард 10-аас дээш удаа зорчсон байхад азтан болох боломжтой.

Урамшуулалт хөтөлбөр бүтэн жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд нэг сарын шагналын сан нь 10 сая төгрөг байхаар төсөвлөжээ. Азтанг сар бүрийн хоёр дахь долоо хоногийн лхагва гаригт тодруулна.

Сэтгэгдэл (1)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 02 сарын 11
202.21.97.30
рхаө

болиоч ээ зүгээр л мөнгөө төлөөд зорчдог баймаар байнаа