"UB palace"-ын газар дээр хууль бусаар барилгын ажил эхлүүлсэн “Хурд стандарт” ХХК-ийн зөрчлөө арилгах хугацаа өнөөдөр дуусна

Zuv.mn
6 цаг 38 минутын өмнө

Өнгөрсөн хавар газар гэсэхтэй зэрэгцэн Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн хамаарал бүхий "Хурд стандарт" ХХК "UB palace"-ийн газрыг худалдан авсан тул удахгүй буулгаж, орон сууц барих болжээ” гэдэг мэдээ цацагдсан нь батлагдаж, уг концертын танхимыг буулгаж эхэлсэн.

Хүн амын нягтаршил ихтэй газарт нэмж өндөр барилга байшин барихад тодорхой стандарт заадаг тул оршин суугчид ч, хэвлэл мэдээллийнхэн ч энэ асуудалд анхаарал хандуулж эхэлсэн байдаг.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгээс гуравдугаар сард хэвлэлүүд дээрх асуудлаар тодруулахад "Миний хамаарал бүхий компанийн залуус "UB palace"-ийн газрыг худалдаж авсан нь үнэн. Цаашдаа юу хийх, юу барихаа шийдээгүй байгаа" гэж хариулсан байдаг.

Хотын дарга Х.Нямбаатар ч Бизнесийн зарчмаар авалцаж өгөлцсөн газар учраас хот оролцох боломжгүй гэснээр удалгүй барилгын ажлаа эхлүүлсэн юм.

Гэтэл "Хурд стандарт" ХХК барилгынхаа А зөвшөөрлийг аваагүй байхдаа барилгын ажил эхлүүлж, салбарын хууль тогтоомжийг зөрчсөн нь тогтоогдоод байна.

Тодруулбал, “Хурд стандарт” ХХК орон сууцны барилга барих зөвшөөрөл хүссэн бичгээ Хот байгуулалт, хотын стандартын газарт өгсөн боловч тус газар А даалгавар буюу барилга эхлүүлэх зөвшөөрлийг өгөөгүй байхад ажлаа эхлүүлсэн нь тогтоогдоод байна.

Тиймээс тус компанид зөрчлөө арилгах хугацаа өгсөн бөгөөд тэрхүү хугацаа нь өнөөдөр дуусаж байгаа юм.

Сайд хүн бизнестэй байж болохгүй гэсэн хууль байхгүй ч төрийн өндөр албан тушаалтан компанийнхаа үйл ажиллагаанд зохих хэмжээнд анхаарч, бусдад үлгэр болохуйц хэмжээнд хууль, журам мөрдөж ажиллах учиртай. 

Нөгөө талаар, дөрвөн улиралтай манай улсын хувьд барилгын ажил эрхлэх боломжит хугацаа бага байдаг учир нэг хоног ч ААН-үүдэд үнэтэй. Тиймээс салбарын яам, ажил хариуцсан агентлагууд ААН-үүдийн хүссэн зөвшөөрлийг даргын компани, цэргийн компани гэж ялгалгүй цаг хугацаанд нь шуурхай гаргаж өгдөг байх шаардлага байна. 



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.158
    27 минутын өмнө

    Тэр Улаангомдоо ширэнгэн бетоноо бариач ээ

    Хариулах
  • 103.10.22.226
    3 цагийн өмнө

    Авлигалчид А лиценз ярьж авлига авах гэж байна. Муу ёрын авлигалчдад битгий авлига өгөөрэй. Хурдын залуус шударга болохоор авлига өгөхгүй шийдчих байхаа

    Хариулах
  • 66.181.185.219
    4 цагийн өмнө

    Мөнгө олж болно бусдад гай болохгүй блдаа Яасан ханаж цаддаггүй хүн бэ

    Хариулах
    • 66.181.188.42
      1 цагийн өмнө

      Харин тиим иим их мөнгөтэй бж улам шуналтай бх юм их мөнгө үр удамд муугаар нөлөөлнө мэдмээр л юм да