МТЗ: Бээжингийн зам харилцааны их сургуулийн удирдлагуудтай уулзалт хийв

Б.Мөнхболд
5 цаг 1 минутын өмнө

”Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун Бээжингийн зам харилцааны их сургуулийн Олон улсын харилцааны төв болон Зам тээврийн факультетын удирдлагуудтай уулзаж 2013 оноос хойших хамтын ажиллагааны үр дүнгээ хэлэлцэв 

Цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх үүднээс шинээр хэрэгжиж эхэлж буй БНХАУ-тай холбогдох хил холболтын төмөр зам болон урт хугацааны тээврийн төслүүдэд хамтарсан судалгаа шинжилгээ хийх, урт болон богино хугацааны боловсон хүчин бэлтгэх талаар санал солилцож, санамж бичиг болон хамтран ажиллах гэрээ хийж үйл ажиллагаагаа ахисан түвшинд хүргэхээр боллоо.Мөн Олон улсын харилцааны төвд болон Зам харилцааны факультетын удирдлагуудад 130 жилийн ойг нь угтан 2013 оноос хойших төмөр замын нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд дэмжиж хамтарч ажилласанд талархлын батламж гардуулав.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 14.1.81.191
    12 минутын өмнө

    энэ үхдэлүүдэд япон солонгос зэрэг мундаг улс байдаг гэдгийг нь хэлэх юмсан.

    Хариулах