Ө.Золбаяр: Ерөнхийлөгчийг онц хүнд гэмт хэрэгт илтэд гүтгэсэн, ёс зүйгүй, худал мэдээлэл тарааж буйг няцааж байна

Х.Есү
2025/06/27

УИХ-ын гишүүн С.Ганбаатарын дүүгийн байшинд АТГ-аас нэгжлэг хийж, үүнтэй холбогдуулан АН-аас Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг 2027 онд болох Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг угтсан улс төрийн үйл ажиллагаа явуулж байж болзошгүй гэх байр суурийг илэрхийлсэн юм.

Тэгвэл энэ талаар ЕТГ-ын Хэвлэл, Олон нийттэй харилцах албаны дарга Ө.Золбаяр өөрийн цахим хуудастаа "няцаалт" хийж буйгаа мэдэгдлээ. 

Тэрбээр,

"Сүүлийн үед УИХ-ын нэр бүхий гишүүний зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийг онц хүнд гэмт хэрэгт илтэд гүтгэсэн, ёс зүйгүй, хариуцлагагүй мэдээллийг удаа дараа гаргаж буйд харамсаж байна. Бодит байдалтай огт нийцэхгүй худал мэдээллийг нийгэмд зориуд тарааж буйг албан ёсоор няцааж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч нийгэмд шударга ёс тогтоохын тулд хүн засагладаггүй, хууль засагладаг байх ёстой, Монгол Улс парламентын засаглалаа улам бэхжүүлж, ардчилсан засаглалыг төгөлдөржүүлэх ёстой гэсэн байр сууриа удаа дараа илэрхийлж ирсэн. Мөн Монгол Улсын Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн нэр төр, халдашгүй байдлыг хуулиар хамгаална, хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэж заасан байдаг.

Иймд хууль тогтоогч УИХ-ын гишүүн нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн ажиллах зарчмыг баримтлан илтэд худал мэдээлэл тарааж буй ёс зүйгүй, хариуцлагагүй үйл ажиллагаагаа нэн даруй таслан зогсоохыг шаардаж байна" гэжээ. 



Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.177.185
    2025/06/29

    Адаглаад нэр усыг нь хэлээч.

    Хариулах
  • 103.57.93.93
    2025/06/28

    Нэр төр хуулиар хамгаалагдсан гэдэг нь хэн нэгэн шүүмжилж болохгүй гэсэн үг үү, Ганбаатар үнэн л юм ярьж байсан шүү дээ, хадгаламж банк, нефтийн үйлдвэр гээд...

    Хариулах
  • 202.9.46.137
    2025/06/28

    Тэр Еөк нэр зүүсэн зүрхний хуянтай балай ч хэн бүхний мэддэг олиггүй явдлуудаа дуудуулж, шившгээ хугтаж явдаг хөсрий шүү . . .

    Хариулах
  • 202.9.41.116
    2025/06/27

    Юун гуяа болчихсон уу?

    Хариулах
  • 66.181.160.44
    2025/06/27

    Хариулах
  • 122.201.31.240
    2025/06/27

    Өлүүү

    Хариулах
  • 172.59.229.114
    2025/06/27

    Ovoo nytsaadag er ym kk

    Хариулах