Суурьшлын бүсэд бамбай хоншоорт могойд хатгуулах тохиолдол нэмэгджээ

Zuv.mn
8 цаг 12 минутын өмнө

Сүүлийн жилүүдэд  суурьшлын бүсэд үзэгдэх болсон бамбай хоншоорт гэх хортой могойд хатгуулахаас урьдчилан сэргийлэхийг ГССҮТ-өөс анхаарууллаа. 

ГССҮТ-ийн мэдээлснээр тус эмнэлэгт могойд хатгуулсан гэдэг өгүүлэмжтэй үйлчлүүлэгчид эрс нэмэгдсэн байна. Тус эмнэлэг зайлшгүй хэвтэн эмчлүүлэх шаардлагатай, хүнд хүмүүсийг л хэвтүүлж эмчилдэг бөгөөд энэ жил найман хүн дээрх шалтгаанаар хэвтэж эмчлүүлжээ. найман хүний зургаа нь хүүхэд гэнэ. 

Хортой могойд хамтгуулах эрсдлийг багасгах хүчин зүйлс

-Бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх

-Хүүхдийн тоглоом болон тэрэг гэх мэт зүйлсийг шалгах

-Могойтой таарвал чимээ гаргахгүй, огцом хөдөлгөөн хийхгүй байх

-Ой мод, бут сөөг, хад асгатай газраар явахдаа урт түрийтэй гутал, өмд, савхин бээлий өмсөх

Хазуулсан тохиолдолд

-Тайван байх, хөдөлгөөнөө багасгах

-Шархыг хөдөлгөхгүйгээр доош унжуулах

-Даруй эмнэлгийн тусламж авах

-Шарх руу хөргөх зүйл тавих (мөс, хүйтэн даавуу)

-Хэзээ ч сорж болохгүй, зүсэж болохгүй.

Авах арга хэмжээ

Иргэд могойд хатгуулсан нөхцөлд яаралтай эмнэлгийн байгууллагад 103-т хандах шаардлагатай. Суурин газарт могой харсан тохиолдолд нийслэлийн Шуурхай удирдлага зохицуулалтын төвийн утас 11-310005, Нийслэлийн Байгаль орчны газрын 72720303 дугаарын утсанд яаралтай мэдэгдэж, мэргэжлийн хүмүүс иртэл могойн байршлыг сайтар харж байх хэрэгтэй.

Бамбай хоншоорт могойн ерөнхий зүс

-Бамбай хоншоорт могой нь 70 орчим см урттай

-Хул юм уу, хар хүрэн өнгөтэй, нуруу ба сүүлний дагуу хөндлөн цагаан судалтай, биеийн хоёр хажуугаар цайвар бараан толботой

-Хүүхэн хараа нь босоо

-Нүд хамрын хооронд гүнзгий хонхорхойтой тул зэрвэс ажиглахад хамрын сүвтэй мэт байдгаараа бусад могойноос ялгаатай.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.168.34.102
    2025/06/26

    Mongol orond urd n bggui iim mogoi yaj yamar suvgaar orj irev ? Uund hynalt heregtei bish u !

    Хариулах