Өчигдөр хэсэг гишүүд Боловсролын сайд П.Наранбаярыг төсвийн мөнгийг өөрийн ажиллаж байсан хамаарал бүхий ТББ-даа шилжүүлж, Боловсролын салбарыг улс төржүүлсэн, ЭЕШ-ыг зохион байгуулж чадаагүй хэмээн Ерөнхий сайдад огцруулах шаардлага хүргүүлсэн билээ.
Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Золжаргал өөрийн цахим хуудастаа "Өнөөдөр анзаарсан, бөөнөөрөө үг нийлж байгаад П.Наранбаяр сайд руу дайрч харагдсан. Өчигдөр анзаарсан, надтай санал нэг шахмал түлшийг шүүмжлээд байсан хүмүүс бөөнөөрөө дуугүй болоод хөндий байна лээ. Ерөнхийдөө “наадуулаа байранд нь тавь” гэсэн улс төрийн акц явж байгаа юм болов уу даа" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна