Наадмын бэлтгэл, зохион байгуулалтын талаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос мэдээлэл өглөө.
Мэдээллийн үеэр төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүлэгжүүлэлтийн асуудлаар Бөхийн салбар хорооны дарга Н.Мягмар тайлбар мэдээ өгсөн юм.
Тэрбээр "Бөхийн барилдаан болох зүлэгжүүлэлтийн асуудал дээр Нийслэлийн ЗДТГ маань тохижилт үйлчилгээний ажлын хүрээнд хиймэл зүлгийг шинэчлэн суурилуулсан. Энэ асуудлаар бөхийн салбар хорооноос тодорхой тооны бөхчүүдийг аваачиж туршилт хийлгэсэн.
Хиймэл зүлгийг бөхчүүд туршиж үзээд "Өмнөхөөсөө сайжирсан байна. Мэдээж, бороотой үед халтиргаа, гулгаа үүсдэг. Үүнд тааруулж бэлтгэлээ хангаж байгаа" гэсэн.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна