-Л.Оюун-Эрдэнийг хуйхлах байсан гал Г.Занданшатарыг тойрох уу-
УИХ-ын чуулган өнөөдөр 14.00 цагаас хуралдаж, Ерөнхий сайд Г.Занданшатарын өргөн мэдүүлсэн, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэнэ. Тэрбээр өнгөрсөн Засгийн газрын хамтарсан статусыг хадгалж, бүтэц бүрэлдэхүүнийг хэвээр үлдээсэн ч гурван Үндэсний хороог төсвийн тодотголтой уялдуулан татан буулгана гэдгээ зарлаж, ийнхүү УИХ-д оруулж ирж байгаа юм.
Тодруулбал, өмнөх Засгийн газрын 22 сайд+Ерөнхий сайд бүтцийг 19сайд+Ерөнхий сайд болгон цомхотгож буй. Ингэснээр Засгийн газар данхар бүтэцтэй байна гэсэн шүүмжлэлийг бага ч болтугай хариулах боломж бүрдэнэ. Гэвч зөрүүлээд дэд сайдын албан тушаалыг бий болгоно гэх асуудал яригдаж байгаа. Тодруулбал, татан буугдалгүй үлдэх Боомтын зэрэг үндэсний хороог салбар чиглэлийн яаманд нэгтгэж, дэд сайдад хариуцуулах чигтэй буй. Засгийн газраас гурван сайдыг хасаж, 19 дэд сайд нэмэх энэ төлөвлөгөөг олон нийт хэрхэн хүлээж авах нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Учир нь, фракцуудын эв нэгдлийг дэд сайдын албан тушаалаар зангидах энэхүү санааг Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд хэрэгжүүлэх гэж байсан ч гал авахаас айгаад чадаагүй байдаг. Хэрвээ энэ өөрчлөлтийг хийчихсэн бол түүнийг Засгийн гзраа аваад үлдчих ч боломж байсан гэж улс төрийн хүрээнд ярьдаг нь нууц биш юм. Тэгэхээр одоо Л.Оюун-Эрдэнийг хуйхлах байсан гал Г.Занданшатарыг тойрох уу гэдэг асуулт анхаарал татаж эхэллээ.
Шинэ Засгийн газар гарч ирээд Хамтарсан статус өөрчлөгдөөгүй, бүрэлдэхүүний талаас илүү нь албан тушаалдаа үлдсэн, гурван сайдыг хассан ч 19 дэд сайд нэмэх гэж байгаа нь лав дэвшил биш. Тэр бүү хэл агентлагуудад дэд даргын албан тушаал бий болгож, үүнийгээ өргөн хэмжээтэй орон тооны цомхотгол хийж цайруулна гэсэн мэдээлэл ч гарч буй. Өнгөн талдаа төсөв хэмнэгдэх ч агуулгын хувьд захиргааны орон тоог нэмж, ажилтнуудыг цөөлсөн шинжтэй өөрчлөлт тул олон нийт ямар хариу үйлдэл үзүүлэх нь бас л сонин.
Ямартай ч Г.Занданшатар Ерөнхий сайд Засгийн газартаа ямар өөрчлөлтийг хэрхэн хийх вэ гэдэг асуулт өнөөдрийн гол сэдэв байх нь тодорхой.
Өчигдөр хэлэлцэж эхэлсэн ч АН-ын бүлэг нэг хоног завсарлага авснаар хойшилсон уг хуулийн төслийг өнөөдөр ийнхүү хэлэлцэж шийдэх нь.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
119.40.98.74
Яасан хуцдаг халтарууд вэ?дэд сайдыг бүр байхгүй болгох хэрэгтэй
Хариулах66.181.179.144
Зардал улам нэмэгдэнэ. Бүтэхгүй нээ
Хариулах202.9.40.45
Дэд сайдгүйгээр хэлтэсүүдээрээ ажлаа хийлгээч. Аливаа шинэчлэлийг дээрээсээ ихлэж баймаар бна
Хариулах103.212.117.66
Дэд сайд хэрэггүй, огцрох амархан болно шүү, ясмны бүтцийг 30-50 хүнтэй байх , аймгийн ЗДТГ-орон тоо 35 байх, аймгийн агентлаг байгууллага 20 байх, хэдхэн хүнтэй агентлагийг нэгтгэх, тэдэнд аймгаас хангах байр савгүй , машин тэрэг гээд бөөн дэмий зардал, дарамт болдог, МХГ-г байгуулахдаа , аймгийн санхүүгийн хяналт аудит, стандарчилал хэмжил зүй, салбарын хяналт хэрэгжүүлэх хэлтэс зэргийг нэгтгэх, Боловсролын газартай Соёл урлагийн газрыг нэгтгэх,
Хариулах122.201.23.226
Дэд сайд бол ажил хийдэг албан тушаал шүү. Хүнд хэцүү цаг үед дэд сайдууд томилоод араас нь үхтэл нь ажлаар шах хариуцлага нэх Харин наад бүтээмжийн менежер гэсэн цэвэр хоолны савнуудаа л яаралтай байхгүй болго
Хариулах66.181.189.140
Дэд сайдын туслах, жолооч ... гээд нилээд олон орон тоо гарна даа.
Хариулах