Иран улс Израилийн талд тагнуул хийсэн гурван хүнийг цаазаар авлаа

Zuv.mn
5 цаг 48 минутын өмнө

Ираны шүүх Израилийн талд тагнуул хийсэн гэж буруутгагдсан гурван хүнд цаазаар авах шийтгэл ногдуулжээ. Улмаар шүүхийн шийдвэрийг гүйцэтгэж, Идрис Али, Азад Шожай, Расул Ахмад Расул хэмээх дээрх гурван хүнийг дүүжлэн хороосон байна.

“Nour News” агентлагийн мэдээлснээр, Ираны хууль тогтоогчид Израилтай байлдаж эхэлснээс хойших 12 хоногийн хугацаанд 600 гаруй хүнийг “Израилийн талд ажилласан, хамтран оролсон” гэж буруутган баривчилжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна