БНСУ 2027 оноос нохойн мах идэхийг хориглолоо

Zuv.mn
6 цаг 45 минутын өмнө

БНСУ-ын эрх баригчид уламжлалт хүнс болох нохойн махны хэрэглээг зогсоох үе шаттай арга хэмжээ авч байна. Тус улс 2024 онд нохойн мах худалдан борлуулахыг хориглосон бол өнгөрсөн нэгдүгээр сард дахин хууль баталж, нохойн фермүүдэд өсгөж үржүүлэх үйл ажиллагаа явуулахыг хориглож, байгаа нохойгоо 2027 оны хоёрдугаар сар хүртэл худалдан борлуулах боломжийг олгожээ. Өөрөөр хэлбэл, 2027 оны хосрдугаар сараас тус улс нохойн мах хүнсэнд хэрэглэхийг бүрэн хориглож байна.   

Нохой, муурыг хүнсэндээ хэрэглэдэг уламжлалтай Азийн улсууд энэ уламжлалаасаа татгалзах хандлага сүүлийн үед ажиглагдаж байгаа. Хоолны соёл асар өндөр хөгжсөн БНХАУ-ын мужууд эхнээсээ нохойн махыг хүнсэнд хэрэглэхийг хориглож байгаа бол Тайвань улс бас нохой, муурны махыг худалдаалах, хүнсэнд хэрэглэхийг хоригложээ.

Хонконгод муур, нохойг хүнсэнд хэрэглэх зорилгоор хөнөөхийг хориглож, зөрчсөн хүнд зургаан сар хүртэл хорих, 640 ам.доллараар торгох шийтгэл ногдуулахаар болжээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.97
    3 цагийн өмнө

    Болиогүй байсыму, муу зандалчин сэжгийн пизздакууд

    Хариулах