Э.Одбаяр: Бид хэрсүү байж, олон талаас нь харах ёстой гэж үзэж байна

23 цаг 25 минутын өмнө

Зон олны намын дарга Э.Одбаяр цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Тэрбээр “Гадаадад гацсан Монголчууд маш хүнд байдалд орсон. Найман сарын турш хөдөлгөөнийхөн болон ар гэрийнхэн нь Улсын онцгой комисст шаардлага тавьж ирлээ. Харамсалтай нь бодит үр дүн гарсангүй. Энэ сард хоёрхон нислэг тавигдсан, дараа сарын нислэгийн хуваарийг зарлаагүй байна. 

Солонгос улсад олон монгол хүн орлогогүй, хүнд нөхцөлд байна. Саяхан төлөвлөсөн хоёр нислэгийн нэг нь ирсэн.  Хөл хориотой холбоотой Засгийн газрын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь Үндсэн хууль зөрчсөн гэдэг асуудлаар Цэцэд хандахаар болсон. 

Ерөнхийлөгч Х.Баттулга шүүгчийн эрх зүйн байдлыг дордуулах хуулийг санаачилж,  Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд эрх мэдлийг хэт төвлөрүүлсэн үйл ажиллагаа явуулсан. 

Энэ нь Үндсэн хуулийг ноцтой зөрчиж байгаа тухай 2020 оны тавдугаар сард иргэд болон миний бие Цэцэд хандсан ч авч хэлэлцсэнгүй. Ингээд Цэцэд хандахад эрх баригчдын зүгээс уг асуудалд анхаарал хандуулаагүй. 

Уг асуудлыг яаралтай хэлэлцэхийг шаардаж байна. Үндсэн хуулийн цэц дарга цэргийн талд шийдвэр гаргах болохоороо долоо, арав хоногийн дотор шийдчихдэг. Энгийн иргэд мэдээлэл гаргахаар хагас жил, 7,8 сар алга болчихдог. Ийм байдлаар ҮХЦ ажлаа хийж болохгүй ээ. Цэцийн гишүүд үүн дээр анхаарал хандуулж ажилламаар байна. Үндсэн хууль чинь зөрчигдөж байна, төрийн тэргүүний алба хашиж байгаа хүн баримт нотолгоотой мэдэгдэж байгаа, хоёр ч удаа Үндсэн хуулийг зөрчсөн байна.

Ялангуяа 2019 онд шүүгчтэй холбоотой оруулсан нэмэлт өөрчлөлт нь маш том асуудлыг дагуулж, энэнээс улбаатай олон хүнийг улс төрийн гэмт хэргээр шоронд хийсэн асуудал байж байгаа. 

Жишээ нь М.Энхсайхан гуайг төрийн эсрэг хуйвалдсан, үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн гэсэн асуудлыг ярьж байснаа шүүх дээр хэрэг тохоод явуулахдаа Ланд-200 машиныг зах зээлийн үнээс өндөр үнээр авсан гээд яллачихсан.

 Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд бол өөрөө төмөр замын ажлыг 10 жил гацаалаа, өөрөө оффшортой, нууц дансаа хаачихдаг. Тэгсэн хэрнээ өөрөө оффшорыг илрүүлнэ, тэмцэнэ гэж худлаа яриад байдаг. Ам, ажил хоёр нь зөрөөд байдаг. Монгол ялна гэж яриад байдаг. 

Тэгсэн хэрнээ цаагуураа шал өөр юм хийгээд байдаг. Улсын эдийн засгийг гацаагаад, сөнөөгөөд байдаг. Бусад том гүрнүүдийн гар хөл болоод явж байгааг ч үгүйсгэхгүй. Бид нар энэ асуудал дээр сэрэмжтэй, хэрсүү хандаж олон талаас нь том бүрэн зургаар нь харах нь ёстой гэж үзэж байна.

01 сарын 21-нд энэ талбай дээр залуучууд органик хүсэл зоригоо илэрхийлэх цуглаан болсон. Энэ үер бол Женко Х.Баттулгын хамаарал бүхий нөхдүүд бол энэ үеэр турхирах үйл ажиллагаа явуулсан гэдийг хууль хяналтын байгууллагуудыг яаралтай шалгаж тогтоохыг шаардаж байна. 

Мөн удаа дараа Үндсэн хуулийг байнга зөрчиж байгаа асуудлаар УИХ-аар зайлшгүй авч хэлэцэхийг, ҮХЦ нь бас тодорхой дүгнэлтүүдийг гаргахыг тус тус шаардаж байна. 

Зарим хэвлэлээр тодорхой байлцсан хүмүүс яваад байсан, жишээ нь, Д.Нүрзэд, Монголын Ардчилсан холбоонд харъялагдах бас бус нөхдүүд, мөн захиалгаар жагсдаг ялангуяа Женкогийн зохион байгуулдаг тодорхой улс төрийн акцууд дээр байнгын захиалгатайгаар гарч ирдэг тэдгээр нөхдүүд явж байсан. 

Мөн тухайн өдөр нярайтай эмэгтэйн асуудлыг ярьж байсан, УОК, Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа буруутай үйл ажиллагааны талаар хөндөж байсан болхоос биш, бусад сэдвүүд болох нэг сая төгрөг, Оюутолгой, Тавантолгой гээд тэр асуудлуудыг огтхон ч хөндөөгүй байсан.

 Гэтэл орой нь илэрхий энэ асуудлыг хөндөж ордон руу дайрая, хаалгыг нь баръя, тодорхой албан тушаалтануудыг чирч гаргаж ир гэх мэтээр хагалган бутаргах экстрим, расист үйл ажиллагааг зохион байгуулж болохгүй ээ, ялангуяа үүнийг МУ-ын Ерөнхийлөгч үүнийг зохион байгуулж болохгүй” гэв.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.