Ц.Хулан: Эх орон, Төр орноо босгоход Элбэгээ Ерөнхийлөгч л бидэнд хэрэгтэй


Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, “Болор цом”-ын хошой тэргүүн шагналт Ц.Хулантай ярилцлаа. 

-Хэдхэн хоногийн өмнө та “Алтан зэгсний ангир” номынхоо баярыг Явуухулангийн цэцэрлэгт нижгэрхэн тэмдэглэлээ. Эндээс яриагаа эхлэх үү? 

-Тэгье. Манай үе, үеийн яруу найрагчид олуулаа тэгшхэн оролцсон миний номын баярыг сэтгүүлчид маань гярхай бөгөөд дотно сайхнаар хүлээн авч олон нийтэд хүргэсэнд би их баяртай байна. Уг нь миний санаа бол шинэ номоо рекламдахдаа чухал нь биш, Явуухулан найрагчийн цэцэрлэгийг жинхэнэ зориулалтаар нь ашиглаж эргэлтэд оруулах явдал, генараторыг анх түлхэх явдал байсан.  Юу гэсэн үг вэ гэвэл, дэлхийн том хотуудын төв талбайд, найрагчдын цэцэрлэгт, онгоцны буудлуудад, вокзал дээр... найрагчид шүлгээ чөлөөтэй уншиж, зураач нар бичил үзэсгэлэнгээ дэлгэдэг ийм нэг дуурайгууштай уламжлалыг Монголдоо бий болгох санаа байгаад тэр маань анх удаа амжилттай туршигдлаа. Яруу найраг өөрөө “ашгийн төлөө бус байгууллага” гэдэг шиг эд. Гэхдээ энэ үеэр шинэ номынхоо гарын үсэгтэй худалдаа явуулж чамгүй орлого ч бас амралтын өдрөөрөө олчихсон. (инээв)

-Яруу найрагчид үнэхээр олуулаа ирсэн. Тэдний дундаас тантай ямагт “шөргөөцөлдөж” явдаг Б.Галсансүх ч том ягаан сарнайн баглаа танд өгч харагдсан. Та хоёр эвлэрчихээ юу? 

-Шинэ номоо гаргахаас өмнөхөн би үеийнхээ нөхдөд хандаж “Та нарт миний тухай хэлэх ярих сайн, муу үг байдаг бол бичээд өг, хэзээ хойно худлаа магтаж, эсвэл худлаа матаж гоншигнохгүй, хэн хэндээ амар гэсэн юм. Тэгээд нэлээд хэдэн хүний буюу дээш, доош, дэргэдэх  үеийнхний үг овоо цугларчихаар нь хэвлэчихсэн. Сайхан л байна, үеийн нөхөд л хүнийг хамгийн ойр, хамгийн сайн мэддэг болохоор гомдлын үг над дээр нэг их дусагнаад байдаггүйг мэдэж авсан. Б.Галсансүх хүртэл “Миний Хулан бол жинхэнэ найрагч” гэж бичсэнээс харахад, бид муудалцдаггүй л байгаа биз дээ. Ерөөс яруу найрагч гэдэг бол авьяасын зардас юм. Хэн нэг улстөрчид шиг, хэн нэг баячууд шиг эрх мэдэл, эд хөрөнгө булаалдах юмгүй. Алдрын шалдан титэмний үнэ цэнийг ойлгодог болоод ч тэр үү, яруу найрагчид нэг нэгнээ хайрладаг, өршөөдөг гэдгийн л өчүүхэн жишээ юм даа. 

-Улстөрчид нэгнээ “хайрлахгүй” байх ид үе буюу, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай та ямар бодолтой явна вэ. Учир нь та дөрвөн жилийн өмнөх сонгуулиар ч тэр, ерөөс улс төрийн хүчнүүдийн томоохон сэлгээ, өөрчлөлтүүдийн үеэр ямагт бодол санаагаа илэрхийлж дуугардаг байсан. Харин энэ удаа яагаад нам гүм байна вэ? 

-Юуных нь нам гүм байх вэ. Хуулиар хориглоогүй газраа дуугарч л явна. Гэхдээ нэг ийм юм байна. Төрийн албан хаагч нөлөөллийнхөө хүрээнд буюу ажил олгогчийнхоо зүгээс хамт олондоо нөлөөлөөгүй бусад бүх тохиолдолд улс төрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж болно гэдэг ч юм уу заалт, нэг ийм утга бүхий заалт сонгуулийн хуулинд нэмж оруулбал зүгээр юм уу гэж харагдаад байх юм. Дуугүй хүн бүтэж үхдэггүй гэдэг үг байдаг ч эргэн тойронд худлаа яриад байх үед дуугармаар л болдог. Би ч тийм байна. УИХ-ын 2008 оны сонгуулийн үеэр нам намын нэлээд хэдэн улстөрчөөс “За харж байна уу. Хэдэн дуучин, хэдхэн яруу найрагч, хэдхэн сэхээтэншүү юмыг хуулиараа заазлаад хаячихаар энэ  нийгэм чиг баримжаагүй болж, савлагаа ихдээд байна гэж харж байна уу гэж би амыг нь асууж байсан. Хот хөдөөгийн хүмүүсийн холбогч гүүр болдог, худлаа ярихгүй, ярих ч эрхгүй мань мэтийн улс ингээд сонгуулиар дуугарах ч эрхгүй таг дуугүй болчихоор нийгмийн сэтгэл зүй тогтворгүйжээд, харин худлаа бурдаг өнөө хэд нь оодроод байгаа юм уу гэж харагдаад байна. Жишээлбэл, саявтархан манай нагац ах хөдөөнөөс ирлээ. Нагац ах маань Бүрэнгийнх. Хотоос үсрээд л 200 гаруй километрт байдаг. Тэгтэл “Бүрэн нүүчихгүй л бол бүгдээрээ аваргадаа сонгуулиа өгнө өө” гэж байна. За, хүний сонголтыг улайм цайм заавардаад байлтай нь биш гээд тэсээд л байлаа. Тэгсэн чинь, нагац ахын сонссоноор бол Элбэгдорж  монгол хүн биш гэнэ. 

Тэгээд өгөхгүйгээр шийдсэн гэнэ. Хамаатнууд нь хүртэл хятад гэдгийг нь илчилсэн гэж авч байна. Ийм хоцрогдсон яриаг МАН-ынхан дахиад л хөдөөгүүр тарааж түгээж яваа юм байна л даа. Бүрэн сум бол хязгаар нутаг биш хотын хаяанд шахуу. Тэгвэл бүр алслагдсан орон нутагт сонгуулийн худал дэгс яриа гаарч байгаа юм байна л даа гэж бодлоо. Дээрх золбин яриаг нуудаг ор тас үгүйсгэх баримт хаа холын надад хүртэл байгаа. Манай нөхөр Д.Батбаатар УБТЗ-д ажилладаг. Жолооч нь амралтаа аваад өөр жолооч түр ажиллахаар боллоо. Дэчинчулуун гэж өндөр бор залуу халгаж халгаж байснаа надад нэг юм ярьсан. Ховдын, тэр тусмаа Ерөнхийлөгчийн маань нэг сум, нэг довны, бүр нэг удам угсааны залуу юм гэнэ ээ. Аав нь олон жил МАХН, одоогийн МАН-ын гишүүн явсан нөхөр,  нэрийг нь би мартчихаж, 2008 оны сонгуулиар “Цахиа гэдэг айлынх хилийн цаанаас, урдаас “нүүж ирсэн” ухааны юм ярьж балайрдаг өвгөн байдаггүй юу. 

Дэчинчулуун энэ өвгөний төрсөн хүү юм гэнэ. “Аав юу гэж балайраад шал худлаа юм яриад унав аа” гэж тэр уурлаад Ховд руу утасдаж, аймаар маргаан тэгэхэд гарсан байгаа юм. “Нэг нутаг усныхан төдийгүй найз нөхөд, хамт ажилладаг хүмүүс хүртэл зайгаа барьчихаад байгаа юм шиг санагдаад...” гэж Дэчинчулуун жолооч ярьсан. “Аав чинь юунаас болоод ийм юм ярьсан юм бол” гэж намайг асуухад  “Хоёр зуун мянган төгрөг өгье” гэж МАН-ынхан нь хэлэхээр нь намын архаг гишүүн аав маань зохиогоод ярьчихсан гэсэн” хэмээн надад хэлсэн. Бүхэл бүтэн улс орон даяар ийм хөсрий яриа тарааж, намынхаа төлөө, хэдхэн халтар төгрөгийн төлөө төрсөн хүүгээ хүртэл хүний нүүр харах аргагүй болгож орхисон байдаг юм даа. Энэ мэтийн яриа байсан ч, эс байсан ч  Элбэгдорж  бол монгол шиг монгол, өөрийнх нь хэлснээр “Өндөр ууланд өссөн, эгэл малчны хүү”. Монголчуудын заяа хаячихаагүй л юм бол Элбэгээ Ерөнхийлөгч дахиад гарч л таарна. 

-Та дөрвөн жилийн өмнө Элбэгээ Ерөнхийлөгчийг дэмжиж бүр шүлгээ хүртэл нийтлүүлж байсан. Одоо энэ байр суурь тань хэвээрээ байгаа юу?  

-Мэдээж, би Элбэгдорж Ерөнхийлөгчөө дэмжинэ. Энэ хүнийг төрийн тэргүүн болсноос хойш миний, ер нь л олон хүний сэтгэл уужирсан. Төрийн жолоо эзэнтэй боллоо. Төрийг сульдааж, авлига, хулгай нүүрлэчихээд байсан тогтолцоо дээрээсээ нурж эхэллээ. Ямар бузар муухай юм хийдэг байгаа вэ, МАН-ынхан. Харамсмаар, жигшмээр юм. Хүн шударга байж болдог, цалингаараа амьдарч болдгийг эх орондоо үзээд үхэх найдлага мань мэтийн хүмүүст төрдөг боллоо. Энэ маш чухал. Ерөнхийлөгчийн хэлсэн үг үзэл санаа болж, үзэл санаа нь үйл хэрэг болсоор байгааг бид дэргэдээс нь харж, дэмжиж, хэрэгтэй үед шүүмжилж ч чадаж байна. Ардчилсан нийгэм гэж үүнийг л хэлдэг. УИХ-ын чуулганы нээлтүүдэд түүний хэлсэн үг цаг үеийнхээ хөтөч, луужин болдог. Зуун хувь өөгүй хүн, өөгүй улстөрч гэж мэдээж байхгүй. Элбэгээ Ерөнхийлөгч хүнийхээ хувьд хар хорын санаагүй, хүнд их итгэнэ. Тийм болохоор шадар улс нь их л зөв, түүнд тэнцэж тохирсон өндөр ёс суртахуунтай, хариуцлагатай улс байгаасай гэж хүсдэг. Ерөнхийлөгчийнх болж ойлгогддог төрийн институциуд, ялангуяа шүүх, АТГ, хууль хяналтынхан чадварлаг, шударга байгаасай гэж санагддаг. Ачиж байгаа улсынхаа араас ачигдахгүй байх тийм баталгаа бол өөрсдөө ч гар цэвэр, шударга байх явдал юм. Хоёрдугаарт, хэлмэгдүүлэлт гэж ярих, өөлөх өнцгийг хүмүүс өөрсдөө бий болгохгүй байх ёстой юм байна л даа. Төрийн албан тушаалтан гар хөлийн үсгээ хаана юун дээр тавихаа мэддэг болох, хашир байх энэ тэрийг цаг үе бидэнд хэн хэнд маань сургамж болгож байна. 

Улс төржиж талцах, хувь хүмүүсийн захиалгаар хөдлөхгүй байх гээд шүүхийн шинэтгэлийн асар олон эерэг өөрчлөлтийг Элбэгээ Ерөнхийлөгч л цаашдаа хийж чадна. Галт тэрэг хөдөлчихлөө шүү дээ. Ерөнхийлөгчийн маань өнгөрөгч дөрвөн жилд хийсэн, эхлүүлсэн бүхэн зөвөөс зөв. Гагцхүү түүнийг доод улс нь хэрэгжүүлэхдээ өндөр ур чадвартай, арга тактиктай байгаасай. Тэгж эс чадваас алдаа бүхэн Ерөнхийлөгчийнх болж харагдана. Ерөнхийлөгчөө дэмжье, цаана нь улс орноо хөгжүүлье гэж бодож л байгаа юм бол хүн бүр дор бүрээ хичээх ёстой. 

-Таны шинэ номонд улс төрийн өнгө аястай шүлгүүд хэр олон орсон бэ. Заримаас нь уншигчдадаа хүргэж болох уу? 

-Монголчууд аль юм болгон дээр эх орон, эх орон гэж цээжээ дэлдэх вэ. Найман зуун жил дарлагдаж, хорлогдож, хийрхэж, талцаж ханалаа. Одоо больё. Эх орноос Төр орноо байгуулах цаг ирсэн. Оросоор бол Родина-гаас Отчизна руу явъя. Англиар бол Motherland төдийгүй Fatherland болгоё. Эх орон бол өвс ногоо, төрсөн гэрийн бууц, мал сүрэг, уул уурхай...Харин Төр орон бол энэ бүгдийг эзэгнэн хөдөлгөгч, хадгалан хөгжүүлэгч. Эх орныхоо иргэдэд тэгш үйлчилдэг, тэгш өмгөөлдөг тийм хуулийн тогтолцоот, төрийн хүсэмжит дарангуйллыг Төр орон гэж хэлбэл болох болов уу. Ийм Төр орныг байгуулах хүмүүстээ зориулж нэгэн шүлэг бичсэн минь “Алтан зэгсний ангир” номд минь бас орсон байгаа. Түүнээсээ хэлье.

Голын нойтон хөвөөнд эртний хирэгсүүр...

Гоё хүрэн морь чинь тэнд, ногтоо чирээд идээшилнэ

Эх орон л гэж байсан, Төр орон гэж байсан юм уу? 

Энэ хүрэн морь юу ч мэдэхгүй, би бас мэдэхгүй ээ

Шархайн шар талд дэрсэн толгой бөхөлзөнө

Шархадсан баатрын эцсийн бодол- ганц муу ижий нь л байсан байх...

Эх орон л гэж байсан, Төр орон гэж байсан юм уу? 

Эртний баатар юу ч мэдээгүй, би бас мэдэхгүй ээ

Хаашаа л харна вэ хирэгсүүр... Эзэнт гүрний хирэгсүүр...

Халил хаданд орог бүргэд хошуугаа билүүдээд алсыг хараачлана

Эх орон л гэж байсан, Төр орон гэж байсан юмуу? 

Энэ бүргэд юу ч мэдэхгүй, би бас мэдэхгүй ээ

Монголоо гэсэн нь үрэгдэж дуусдагийг л мэднэ

Морь, бүргэд, хирэгсүүр болсон биз ээ!

Эх орон л гэж байсан Төр орон гэж байх юм уу

Эцэстээ Монгол минь хаана хүрнэ

Би мэдэхгүй, Та бас мэдэхгүй ээ...

Энэ шүлгийн төгсгөл хэдийгээр жаахан гутрангуй аястай ч, цаг үе маань тийм юм. Ер нь хэзээ эх орончдын түүх өөдрөг, дарданхан байлаа даа. Ц.Элбэгдорж шиг улстөрч, хожмын нэгэн цагт түүхэн эх оронч болж дуудагдах цаг заавал ирнэ. Эх орон, Төр орноо босгоход Элбэгээ Ерөнхийлөгч л бидэнд хэрэгтэй. Үүнийг монголчууд бид өөрсдөө өнөөхөндөө зуун хувь хүлээн зөвшөөрөх тэнхэлгүй, ухааралгүй, цаг алдаж талцаад байгаа нь л гунигтай юм. Гэвч юм бүхэн аажуухан ч гэсэн урагшилсаар байна. 

Эх сурвалж: Өдрийн сонин



Сэтгэгдэл (38)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.76.253
    2021/01/31

    Юугаач ярьдаг юум ах дүү байхөө алуулана eрөөсөө ойлгосонгүй ухаан гүйцэхгүй юум байна

    Хариулах
  • 66.181.161.62
    2021/01/31

    Аргагүй л орон гаран юм даа хөөрхий

    Хариулах
  • 192.82.68.180
    2021/01/30

    Энэ эмэгтэй болиосой халуундаа солиороогүй байгаасай бурхан минь

    Хариулах
  • 66.181.186.169
    2021/01/29

    Хариулах
    • 192.82.68.180
      2021/01/30

      Нэр хүндээ барж ийм юм ярих хэрэг бгаа юмаадаа

  • 66.181.161.19
    2021/01/29

    Энэ одоо юу хуцаад бга юм, жинхэнэ авилгачин энүүнии хажууд бга ьөмөр замынхан бүгд хэлнэ.

    Хариулах
  • 77.10.154.211
    2021/01/29

    Энэ шүлэг бичсээр байгаад энэ ухаан санаа нь зүгээр байгаа лав эрүүл бол биш ээ уучлаарай үүнээс өөр дүгнэх ухаан алга

    Хариулах
  • 202.126.90.48
    2021/01/29

    Түрүүчийн сонгуулиар элбэгээг харин ч нэг мяалж өгсөн ш дээ..кк.бичлэг нь бдаггүй юм бхда.

    Хариулах
  • 59.153.114.56
    2021/01/28

    Энэ Хулан гэдэг авгай яахаараа Элбэгдоржийг дэмжээд байнаа?Нэг л учир байна даа.Элбэгдоржийг дэмжих хүн энэнээс өөр хаа ч байхгүй ээ...Толгой нь эргээд,тархи нт гашилчихсан эргүү дагз л эргүү хүүрийг дэмөих байх даа.Хүзүүгүй эргүү харин дээлээ нөмрөөд шорон руугаа тонилох болоогүй юу?

    Хариулах
  • 66.181.188.21
    2021/01/28

    Эбээг хүүхдүүд нь мөн ах дүү, хүргэн, бэр, тэдний хүүхдүүд л дэмждэг байх. Дээр нь Хулан гэдэг тэнэг авгай.Өөр хэн ч дэмжихгүй.

    Хариулах
  • 66.181.186.88
    2021/01/28

    Өөрт нь тус хийсэн болохоор шүтэж хүндэлдэг хүний сайныг худлаа үнэн ярий дурдая гэж бодоод ярих юмгүйдээд юмтай гэж бодхоор ярьсан нь энэ бх

    Хариулах
  • 202.126.90.83
    2021/01/28

    Хуцдаг авгайд авилгач хулгайчид хэрэгтэй юу

    Хариулах
  • 103.212.119.63
    2021/01/28

    ene unen balai awgai huusun mantuu baij

    Хариулах
  • 66.181.186.202
    2021/01/28

    Жорлон руу жоохон залуу чирч ороод бавуулчаад гараад ирдэг донтой авгайдаа

    Хариулах
  • 103.26.194.229
    2021/01/28

    Хуцаа. Овоо юм байх гэсэн чинь шавхаруу шиг толгойтой бж

    Хариулах
  • 113.9.216.21
    2021/01/28

    Elbegeed ideegui uldeesen humslaj amjaagui zuil mongol ulsad uldsen yum bh daa

    Хариулах
  • 64.119.27.207
    2021/01/27

    Элбэгээд бавуулцаэ юм уу хаашаан бэ

    Хариулах
  • 104.205.196.68
    2021/01/27

    Sogtuu avgai

    Хариулах
  • 43.242.243.4
    2021/01/27

    Erguu mal. Naad shulgee bich. Bitgii olon tumend buruu yum yari

    Хариулах
  • 64.119.21.29
    2021/01/27

    энэ тэнэг дэвсгэр авгай бурхан болооч Наранцацалтыг Дундговьд Их - сонгуульд өрсөлдөж байхад шалдан нүцгэн ,согтуу сонгууль сурчилгаа хийж байсан даа х хээххэ , түүнийг нь олон хүн мэднээ..25-р эмийн сангийн хойт талд байж л байдаг байсан даа.хэ хэ хэ::,,,, одоо элбэгдоржийн гудас болж, худлаа магтаж мөнгө салгах арга хийж байсан хэдэн оны бичлэг вэ? хэдэн онд ингэж бичиж байсан юм болоо ,,,,одоо хэнийг магтаж бичиж мөнгө олох вэ?хулан бүдүүн

    Хариулах
  • 202.21.104.2
    2021/01/27

    Эбэгийн үед төр төр шиг байлаа. Засаг төр эзэнтэй, эрэмбэтэй, иргэд төрөө хүндэлдэг байв. Баттулгыг хараад хэн энэ улсын Ерөнхийлөгч гэх юм бэ? Хүндлэл гэдэг чинь явсан зам, хийсэн үйлдэл, хэлсэн үг, хэрэгжүүлсэн ажил. Монгол улс дэлхийд нэртэй, нүүртэй, улс шиг улс байв. Одоо бол бор гэртээ боорцогоо булаацалдсан хэдэн халтар хүүхдүүдл байна. Эзэнгүй, гадагшаа гараад хаачихаа мэдэхгүй. Хэн ч үл тооно. Элбэг бол эдийн шуналгүй, эрх ямбанд хөөрцөглөхгүй хүн. Төрийн өндөр сэнтий гэмт хэрэгтнүүдийн нуувч биш. Цаг эргэнэ. Ард түмэн ойлгоно. Мэдлэггүй, мэдээлэлгүй хар массыг Элбэгийн эсрэг турхираад нэмэргүй дээ. Юм үнэнээрээ. Шалгаад шалгаад, шахаад шахаад түүнээс юу ч гарахгүй.

    Хариулах
    • 202.9.46.120
      2021/01/28

      Чи Хүзүүгүй хүн бн шд. Шаадаг хулгайч шүү.

  • 202.131.243.186
    2021/01/27

    мэдрэл муутай эмээ нар их болжээ гэнэт юугаа бичээд байгаан эрүүл мэнд нь зүгээрүү

    Хариулах
  • 124.158.105.2
    2021/01/27

    ёстой тэнэг авгай юм билээ. соёлын салбарын тогооноос өл залгуулж байсан байж соёлын салбарруу дайрч байсан. саяхан баттулгыг долоогоод л байсан .одоо элбэн болчихжээ. энэ авгай зүгээр л нэг муу хогийн сав

    Хариулах
  • 66.181.183.75
    2021/01/27

    UHSENII CHIN EBE

    Хариулах
  • 66.181.183.75
    2021/01/27

    ENE TENEG HUUHEN OLIGTOI SHULEG BICHDEG CH YUMSHIG KK KK

    Хариулах
  • 202.9.40.148
    2021/01/27

    Энэ хэзээний ярилцлага юм бэ тэнэг хүүхний тэнэг яриа юун элбэгээ вэ

    Хариулах
  • 124.158.96.86
    2021/01/27

    За, яг үнэн хэлчихлээ. Ээбээ ерөнхийлөгч болох хэрэгтэй. Энэ хэдэн жил Ээбээг харлуулж муулсан жил байлаа. Шинжлэх ухааны огт үнэргүй Хүүк цэргийн хувцасаар сүгсэлзэн поопорч тэнэгтээд байхаа боль.

    Хариулах
    • 106.128.16.39
      2021/01/27

      Зүйтэй, Ийм үед Эбэгээс өөр хүн энэ олон асуудлыг аятайхан зохицуулчих, ур чадвартай дэлхийд танигдсан Эбэгээс өөр хүн чхдахгүйлдээ. Бусад нь бол цаг гарздахын нэмэр, энэ тал дээр Хулан зөв гарц олж харсан байна.

  • 64.119.27.190
    2021/01/27

    setgec zugeer uu urd ni hun shig l baisan bas mongol uu ebaa heleed ug gej ene abgaig yabuula yu odoo ulsen hurung ed baylagiig ni samrah gej ene abgaid heden bor yum atguuljee yanz ni nuguuduh ni dooroos ni hatgaad abgai garaad ireb uu zugeer baigaarai huu min eba ta hoer chimeegyihen bai zail minii nutgiin gazar shoroonoos undarmaa gishuund helne shuu

    Хариулах
  • 202.9.46.139
    2021/01/27

    tarvagadorjtoigoo xamtdaa zailaarai.

    Хариулах
  • 59.153.87.9
    2021/01/27

    Супер пялдага авгай байна.

    Хариулах
  • 203.217.139.240
    2021/01/27

    Ха ха ха. Тэр новш одоо олны нүдэнд дахин харагдахгүй шиг явбал таарна.

    Хариулах
  • 70.36.61.184
    2021/01/27

    Ee chaavaas.

    Хариулах
  • 66.181.185.31
    2021/01/27

    Хошгируулагч энэ авгайд хэрэгтэй болж дээ монголын баялгаа унэгуйдуулж тёрдее мэдэгдэлгуй зардаг хумуус л хэрэгтэй болж гэнэ дээ

    Хариулах
  • 66.181.187.201
    2021/01/27

    Элбэгдоржоор амьсгалсан ,шүтсэн авгай нэг байна. С.Зоригийг амьд байлгасан бол сайхан байх байлаа МОНГОЛ.

    Хариулах
    • 66.181.190.129
      2021/01/29

      ebe hulan vvrd monh

    • 202.131.242.150
      2021/01/28

      Арай солиороогүй байгаа.