Н.Энхбаяр: МАНАН ард түмнээс хулгайлсан мөнгөнийхөө жаахан хэсгээр шударга бус сонгууль хийсээр байна

Х.Есү
2021/01/27

Өнөөдөр Монгол Ардын хувьсгалт намын 100 жил, МАХН-ын Онц их хурлын 10 жилийн ой өнөөдөр тохиож, тус намын удирдлагууд, намын гишүүд дэмжигчид оролцлоо. 

Хурлын эхэнд МАХН-ын дарга Н.Энхбаяр “МАХН гэсэн бүтэн нэрийг цөөн тооны албан тушаалтнууд хагас нэр болгон өөрчилсөн. Тэд намын нэрийг хагаслаад зогсохгүй, монголын түүхийг хагасласан. Ингэснээр МАНАН хэмээх аймшигт бүлэг бий  болсон. 

Ард түмний эсрэг үйл ажиллагаа явуулж, шудрага ёс алдагдана гэдгийг урьдаас олж мэдсэн эх орончид 2011 оны 1-р сарын 27 өдөр Улаанбаатар хотод сэтгэлийн дуудлагаар хуран цугларч МАХН гэсэн бүтэн нэрээ олж авсан түүхтэй. 

МАХН-ын гишүүд тэмцэгчид МАНАН бүлэглэлийн эсрэг тууштай тэмцсээр ирсэн. МАНАН бий болсноор байгалийн баялаг гадаад дотоодуудын гарт очсон. 40 сая тонн зэс, 2000 тоннн алт, 6000 тонн цалин цагаан мөнгө зэрэг өнөөдрийн үнэ ханшаар 400 тербум ам доллар бүхий оюу толгойн баялгийг МАНАН –гийн жинхэнэ эзэд болсон гадаад дотоодын олигархиуд үгсэн хуйвалдаж, тэдэнд үнэгүй өгсөн.  

Тэд монголын ард түмнийг хэдэн үеэр нь хооллох асар их баялгийг гадаадынханд үнэгүй өгөөд зогсохгүй монголын ард түмнийг хэдэн үеэр нь өрөнд оруулсан. МАХН оюу толгойн ордыг монголын ард түмэнд ашигтай байлгахын тулд МАНАН-тай тууштай тэмцэн ирсэн. 

Яг одоо С.Ганбаатар оюу толгойн ордын гэрээг өөрчлөн засах, Дубайн гэрээг хүчингүй болгох шаардлага тавин амь нас, бие сэтгэлээрээ дэнчин тавин өлсгөлөн зарлан сууж байна.

Тиймээс ард түмэн та бүхнийг улс эх орныхоо төлөө тэмцэхийг уриалж байна. МАНАН бүлэглэл монголын ард түмнээс хулгайлсан мөнгөнийхөө жаахан хэсгээр ард түмний саналыг худалдан авч, шударга бус сонгууль зохион байгуулсаар байна. 

Үүний эсрэг МАХН-ынхан  тууштай тэмцэх болно. Хараа хяналтгүй УИХ-ыг хоёр танхимтай болгон өөрчилж, дээд танхимыг нь нам бус зарчмаар сонгогдсон гишүүдээр, доод танхимыг намын зарчмаар сонгогдсон гишүүдээр бүрдүүлж, ард түмний болон нэг нэгнийх нь хяналтад оруулж хууль тогтоох байгууллагыг ажиллуулах нь зөв хэмээн бид үзэж байна. 

МАНАН-г шударга бусын хонгилын шүүхтэй нь, луйврын сонгуультай нь авч  үлдсэн байгалийн баялгийг ард түмэнд тараан өгөхийн оронд нийтийн гэх тодотголтой үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулан гадаад дотоодын олигархиуд өмчлөх эрхийг улам бүр дэмжсэн санал гаргасан Ерөнхийлөгчийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхгүй хэмээн үзэж, ерөнхийлөгчийг хугацаанаасаа өмнө огцрохыг шаардаж байна” гэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна