ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР: ZEUS ESPORTS баг 5%-ийн ХХОАТ төлөх ёстой

Х.Есү
2021/01/28

Монгол залуус эх орноо төлөөлөн 1.3 сая ам.долларын шагналын сантай "PUBG Mobile Global Championship S0" буюу PUBG Mobile-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гуравдугаар байр эзэлж, 284 сая төгрөгийн эзэд болоод байгаа.

Харин залуусын шагналын мөнгөнөөс 40 хувийг татварт суутгах тухай нийгмийн сүлжээгээр дуулиан тариад байна. 

Тэгвэл Татварын ерөнхий газраас "Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 19.1.1-д урлаг, спортын тэмцээний шагнал, наадмын бай шагнал болон тэдгээртэй адилтгах бусад орлогод албан татвар ногдуулах орлогыг тухайн орлогын дүнд 5 хувиар татвар төлнө гэж заасан байдаг.

Монгол Улс АНЭУ-тай давхар татварын гэрээгүй учир нь тухайн улстай манай улс давхар татварын гэрээтэй бол давхардуулан татвар ногдуулахгүй байх зохицуулалт бий. 

Хүүхэд, залуучууд та бүхэн уралдаан тэмцээнд амжилттай оролцож шагналын орлого олсон бол тухайн орлогын 5 хувийг татвар болгон өгч улс орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулдаг юм шүү. Эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн залуустаа баяр хүргэе" хэмээн тайлбар өгсөн байна. 

Харин иргэд өөрсдийн халааснаасаа бүх зардлаа гарган, өөрсдийн хүч хөдөлмөр, эрүүл мэндээ золиослон байж авч байхад мөн цаг үе хүнд хэцүү үед эх орныхоо нэрийг дэлхийд гаргаад ирж байхад нь татвараас чөлөөлөх ёстой гэсэн үзэл бодолтой байгаа юм. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.185.31
    2021/01/28

    ОТ госоо татвараа авчих даа хэдэн хуухэдэд хууль яриад яахав

    Хариулах
  • 202.55.188.40
    2021/01/28

    Xeden buxunrsruusuu exleed aw

    Хариулах