Ө.Шижир: Засгийн газар өргөн барьсан төсвөө задлахгүйн тулд заль гаргаж Оюутолгойн ногдол ашгийн төслийг эргүүлээд татчихлаа

Т.Отгонсувд
45 минутын өмнө

Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах тлаар иргэдээс санал авсан. Уг саналын үр дүнгээр өнөөдөр Засгийн газраас ногдоли ашгаас төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхгүй хуримтлалын санд байрлуулахаар шийдвэр гарсан. 

Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ө.Шижирээс тодрууллаа. 

Тэрбээр "С.Цэнгүүн гишүүний Төсвийн задаргааг ил болгох хуулийн төслийг хамт өргөн барьсан гишүүд нь намдаа дарамтлуулсан юм уу яасан юм, чиглэл аваад унагаачихлаа

Засгийн газар саналаа төсвийн гуравдугаар хэлэлцүүлгийн дараа татаж байгаа нь өгсөж бэлдсэн заль. Одоо гишүүд зарчмын зөрүүтэй санал гаргах боломжгүй буюу Засгийн газрын төсөв энэ хэвээр явна гэсэн үг" гэв. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна