Ч.Ундрам: Засгийн газар Оюутолгойн асуудал дээр маш сайн хэлэлцээр хийж чадсан

Т.Отгонсувд
1 цаг 3 минутын өмнө

Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах тлаар иргэдээс санал авсан. Уг саналын үр дүнгээр өнөөдөр Засгийн газраас ногдоли ашгаас төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхгүй хуримтлалын санд байрлуулахаар шийдвэр гарсан. 

Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Ундрамаас тодрууллаа. 

Тэрбээр "Засгийн газар Оюутолгойтой маш сайн хэлэлцээр хийж чадсан. Зээлийн хүүг долоон жил тутамд биш гурван жил тутамд эргэж хардаг болж, зээлийн хүүг бууруулсан. Ирэх онд ногдол ашиг авахаар боллоо.

Энэ бол Оюу толгойтой хийсэн анхны сайн хэлэлцээр. Гурван жилийн дараах хэлэлцээрээр улам сайжирна гэж найдаж байна. Ерөнхий сайд ногдол ашгийг зарцуулахтай холбоотой өргөн барьсан хуулиа татаж авсан. Ингэснээр баялгийн сангийн тухай хуулиар иргэн бүрийн хуримтлалын дансанд ногдол ашиг төвлөрнө" гэв. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна